БНХАУ-ын Шанхай хотын инженерүүд түүхэн барилгаа нураалгүй суурин дээр нь шинэ барилга барихын тулд хуучин барилгаа нүүлгэх өвөрмөц аргыг бодож олжээ.
Тус хотын Хуангпу дүүрэгт байрлах, 1935 онд баригдсан таван давхар сургуулийн барилгыг инженерүүд гидравлик тулгуур буюу “робот хөл”-ний тусламжтайгаар 60 гаруй метрийн зайд шилжүүлж чадсан байна. Ингэхдээ нийт 198 “робот хөл” ашиглажээ.
Дэлхий нийтэд түүхийн дурсгалт барилгыг нүүлгэхдээ тусгай бариул, суурь, рельс ашигладаг аж. Гэтэл энэ дээрх байшингийн хувьд тэгш хэмгүй тул ийм аргаар нүүлгэх боломжгүй байжээ.
Сургуулийн барилгыг нүүлгэхэд нийт 18 хоног зарцуулсан бөгөөд нүүлгэх явцыг инженерүүд камерт бичиж авсан байна. Байшингийн суурин дээр худалдааны төв, оффисийн барилга барих гэж байгаа гэнэ.
Холбоотой мэдээ