НИТХ-ын ээлжит сонгуульд АН ялалт байгуулсан Сүхбаатар дүүргийн Засаг даргыг өнөөдөр /2020.10.30/томилжээ. Тодруулбал, тус дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар дүүргийн нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Х.Болормааг дэмжжээ.
Х.Болормаа нь 2016 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллан, дахин улираан томилогдлоо.
Тэрбээр:
- 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга
- 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч
- 2016 оны 11 сараас Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагайг томилсон.
Н.Алтаншагай нь 2004 онд МАН-д элсэн, нийслэлийн МАН-ын даргын туслахаас ажлын гараагаа эхэлж, намын улстөрийн ажилтан, СХД-ийн намын хорооны дэд дарга, 23 дугаар үүрийн дарга,СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв. 2017 онд нийслэлийн МАН-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байсан.
Холбоотой мэдээ