"ИТХ санал хураалт явуулснаас хойш 20 хоногийн дотор хуралдана" | News.MN

"ИТХ санал хураалт явуулснаас хойш 20 хоногийн дотор хуралдана"

"ИТХ санал хураалт явуулснаас хойш 20 хоногийн дотор хуралдана"

"ИТХ санал хураалт явуулснаас хойш 20 хоногийн дотор хуралдана"

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-ын төлөөлөгчид, зарим иргэд өнөөдөр /2020.10.30/ Засаг даргын Тамгын газрынхаа байрны гадаад жагсаал зохион байгууллаа. Жагсаал зохион байгуулагчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн гарч нийтэд зарлагдаад байхад хороодын Иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар хуралдуулах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн энэ үеэр цагдаа нар хамгаалалтад гарч иргэдийг ЗДТГ-ын байр руу нэвтрүүлэхгүй байсан төдийгүй төрийн ажлыг гацааж байгаад иргэд бухимдаж байв. Тэгвэл энэ талаар Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Засаг даргын орлогч Г.Нарангэрэлээс тодрууллаа.


-Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, зарим иргэдийн хамтаар өнөөдөр ЗДТГ-ын гадаа жагсаал зохион байгууллаа. ИТХ-ын төлөөлөгчид яагаад жагсч, эсэргүүцлээ илэрхийлэх болов?

-Баянгол дүүргийн иргэн Ш.Мөнхсайхан өчигдөр /2020.10.29/жагсаал цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг ЗДТГ-т хүргүүлсэн. Тус бичигт хоёр асуудлыг тусгасан байсан. Нэгдүгээрт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд тэргүүлэгчдэд анхдугаар хуралдаан зарлан хуралдуулах тухай албан шаардлага хүргүүлэх”, хоёрдугаарт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн гарч нийтэд зарлагдаад байхад хороодын Иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар хуралдуулах гэж байгааг эсэргүүцэн тайван жагсаал, цуглаан зохион байгуулах” гэсэн үндсэн хоёр асуудлыг тусгасан байсан.

Баянгол дүүргийн ЗДТГ-аас жагсаал, цуглаан зохион байгуулах тухай иргэн Ш.Мөнхсайханы мэдэгдэлд албан ёсоор хариу хүргүүлж, бүртгэхгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь жагсаал, цуглаан зохион байгуулах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө харъяалах нутаг дэвсгэрийн Засаг даргад бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл тус жагсаалыг зохион байгуулагчид өчигдөр 14.00 цагийн орчимд мэдэгдсэн. Үүнээс гадна дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлтийн онцгой нөхцөл байдалд иргэд олон нийтийг илтэд буруу мэдээлэлд турхирсан, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь буруу. Тиймээс ч бид тус жагсаал, цуглааныг бүртгэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн боловч Баянгол дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч, иргэдийн хамтаар цуглаан зохион байгуулж, цагдаагийн хамгаалалт нэрийдлээр ЗДТГ руу иргэдийг нэвтрүүлэхгүй, төрийн ажлыг гацаасанд харамсч байна. ЗДТГ-ын ажилчид болон энгийн иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй төрийн ажлыг гацааж, зохион байгуулалттай хүмүүс Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн өрөө рүү дайрч орж ирсэн. Асуудлыг илтэд мушгин гуйвуулж, иргэдийг турхирч, буруу мэдээллийг сошиалд цацаж байгаа нь харамсалтай.

-Баянгол дүүргийн зарим хороод хууль зөрчиж Иргэдийн нийтийн хурлаа хуралдуулсан гэх мэдээлэл байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, ЗДТГ бол төрийн ажлыг тогтвортой явуулах үүрэгтэй газар болохоос аль нэг нам, улстөрийн байгууллага биш шүү дээ. Би Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдсон 41 төлөөлөгчийн нэг болохоос анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эсвэл тухайн шатны иргэдийн нийтийн хурлын үйл явц, шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх эрх бүхий субъект биш. Дүүргийн ИТХ-ыг Засаг дарга хуралдуулахгүй шүү дээ. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.4-т зааснаар тухайн  шатны иргэдийн нийтийн хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан томилох шийдвэр гаргах эрх нь надад бий. МАН-ын төлөөлөгчдийн яриад байгаа асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд маш тодорхой тусгасан шүү дээ. Тус хуулийн 23.4-т “….Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан байгаа.

Ер нь Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хуулийн хүрээнд зарлан хуралдуулах нь ойлгомжтой. Бид хуулиас гадуур юу ч хийгээгүй, цаашид ч хийхгүй. Санал хураалт явагдсанаас хойш 20 хоног нь дуусаагүй байна. Гэтэл МАН-ынхан яагаад ингэж илтэд дайрч, гүтгээд байгааг ойлгохгүй байгаа. Миний хувьд ч сандал, суудалтайгаа зууралдсан зүйл байхгүй. Төрийн алба ээлжтэй. Дараагийн Засаг дарга томилогдох хүртэл төрийн ажлыг тогтвортой явуулах нь миний үүрэг.

Г.ХОРОЛ

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 203.91.115.50

Юун багийн нийтийн хурал вэ. Тэр хуралыг хэзээ хэн ямар хүрээнд зохион байгуулсан юм бэ.Хурлын зарыг иргэдэд ямар хэлбэрээр хэзээ хүргэсэн юм бэ. БГД-н нийт иргэдийг зөвхөн Ардчилсан намын гишүүд дэмжигчидийн хүрээнд сэтгэдэг сэтгэлгээнээсээ салах болоогүй юу. Би АН-н гишүүн л дэ .Тэхдээ манай АН-н дарга нарын иргэдээ ялгаварлан гадуурхдаг талцуулдаг буруу жишиг муухай байна.Та төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах үүрэгтэй гэжээ тэгвэл бүтэн 4 жил тасалдуулж байгаад өнөөдөр сэрээ юу

Avatar

ЗОЧИН 2020-10-30 202.179.30.242

МАН ынхн нөгөө урвагч нь татагдчихаас өмнө томилгоогоо хийх гээд сандарч байна даа Гэр Сэмжидмаа нь ч бас татагдах юм билээ тэгээд л үхэх гээд байхгүй юу

Avatar

Сонгогч 2020-10-30 192.82.68.211

Нарангэрэл гэжшал худлаа авгай 12 р хороонд хууль бус хашаа барьчихаад л байгаад байгаа сургуулийн газрыг хууль бусаар дээрэмдэж сурсан гарууд зайлаад өгөөсэй.

Avatar

зочин 2020-10-30 139.5.219.84

ХУУЧИН БУРХИНУУД НЬ САНДАЛ ШИРЭЭТЭЙГЭЭ ЗУУРАГНААД АРЧААГАА АЛДААД
БАЙГАА ЮМ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2020-10-30 103.229.122.61

Зайлаачээ

Avatar

Зочин 2020-10-30 66.181.178.126

Сайн дураараа албаа өгччадахгүй бол хүчээр хөөж гаргахаас өөр сонголт үлдэхгүй

Avatar

Зочин 2020-10-30 192.82.76.189

Budilaani ezen bna daa ene nohor.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж