Хятадын археологчид ӨМӨЗО-ны Хөх хотын Вүчуань хошуунаас 1500 жилийн өмнөх үед буюу Умард Вэй улсын (386-534) үед хамаарах мөргөлийн талбайг илрүүлжээ. Уг талбай нь нийт 10 мянган мкв бөгөөд энд тухайн үеийн хаад, ноёдууд мөргөл үйлддэг байсан гэж тооцоолж байна. Түүхэн баримтуудаас харахад эзэн хаан Сяовэн 494 онд улсын нийслэлийг нүүлгэн шилжүүлэхээс өмнө энд ирж “Тэнгэрт мөргөх ёслол” үйлдэж байжээ.
БНХАУ-ын Соёлын дурсгалт зүйл, археологийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Жан Вэнпиний хэлснээр ийм газар байдаг гэдгийг 1980-аад онд нээсэн боловч уг газарт археологийн албан ёсны малтлагыг 2019 оноос эхлүүлсэн байна.
Археологичид талбайн дундаас эзэн хаан орж мөргөлөө үйлддэг дугуй байшингийн туурийг олжээ. Байшингийн дотоод диаметр нь 15.5 метр, гадна диаметр нь 32.5 метр байсан бол зүүн урд талд нэг метр орчим өргөнтэй хаалга байжээ. Мөн тахил өргөхөд ашигладаг жижиг хэмжээтэй ваар савыг ч мөн малтлагын үеэр олсон байна.
Эх сурвалж: GLOBALTIMES
Зочин 2020-10-30 66.181.161.91
муу өмхий пздакууд амжихгүй шүү.
ZZZZZ 2020-10-30 202.55.191.40
Хятадын талаас эртний улсуудыг тэр үед өөрсдийн нэрлэж байснаар, судар бичигт юу гэж бичигдсэн тэр нэршлээр дуудна. Бас тэр нь дүрс бичиг тул яг ямар авиагаар дууддаг байсныг одоо үед мэдэхэд хэцүү. Харин үүн дээр хятадууд тоглолт хийж бүгдийг өөрийн болгох гэж үздэг нь хүн төрөлхтний соёл, түүхийн эсрэг хийж буй маш том хүчэрхийлэл юм. Тиймээс бид түүхээ сайн мэдэж байх ёстой, Монголын түүх маань дэлхийн түүх гэсэн үг л дээ.
Зочин 2020-10-30 202.55.191.40
Гэхдээ цааш нь салаалсан мөчир, уг бүрийн талаар ойлголттой байвал маш зүгээр. Түүх үндэстний маш том дархлаа. Гэхдээ Хятад улс үүнийг буруугаар л хийж байна даа. Алсдаа бусдад биш өөрсдөд нь халтайлдаа. Саяын жишээ гэхэд л Франц улсад болох байсан музейн үйл ажиллагаа байна.
өөө 2020-10-30 59.153.112.133
Умард Вэй бол Монголын Тоба Сүннүчүүд шүү дээ
Зочин 2020-10-30 103.229.122.2
Умард Вэй гээд байгаа нь Хятад биш ээ Монголчуудтай төрөл Тобаг хэлээд байх шиг байна
Зочин 2020-10-30 66.181.190.65
Tiimee. Toba nar mongolchuudtai garal negtei Xianbein 1 aimag. Mulanii domog Toba wei ulsaas garaltai gej uzdeg
Иргэн 2020-10-30 192.82.68.226
цагаан хэрэмээс урагш хятадуудын уугуул нутаг гэдгийг сөргүүлж оршин суугчид нь тариа ногоо тарьж байгаагүй, тэгэх байгалийн боломжгүй тал нутагт хятадууд мал маллаж амьдарч байсан гэж нотлох гээд байгаа юм уудаа.Хятадуудын хүсэл төдий л зүйл болов уу. Нүүдэлчид ч том туурьтай байгууламжтай байсан шдээ.
зочин 2020-10-30 115.65.47.30
Үнэн болов уу? Тийм их эртний зүйл мэт харагдахгүй байна уу? Чингис хаан хятад хүн гэж нотлох гээд байгаа юмуу? Хятадууд Монголын түүх соёл, дотоодын асуудалд арай хэтэрхий оролцоод, заагаад, загнаад, хялайгаад байна уу? Хятадууд осолтой, аюултай.
Зочин 2020-10-30 103.26.195.127
Шал худлаа зохиомол "нээлт". Ухаандаа хятадын хаадын мөргөлийн газар Өвөр Монголд байна гэдэг нь ухаандаа энэ нутаг угаасаа Хятадын нураг гэсэн далд утгатай "нотолгоо" болж байгаа юм биздээ. Тэгж түүхийг хуйвалдаггүй юм. Одаа дараа нь Эрээн хотын ойролцоо ийм зүйл "олдлоо" гэвэл нээг их гайхаад юм югүй. Энэ бүгд шал худлаа…
Зочин 2020-10-30 139.5.217.204
Умар Юэй гэдэг чинь Тоба вэй буюу Сяньбийн хойчисын нэг хэсгийн байгулсан улс шүү дээ
Зочин 2020-10-30 59.153.112.133
Түүхээ мэдэхгүй чи өөрөө харахнуй байна даа. Умард Вэй гэж Монголчуудын байгуулсан бас нэг улс шүү дээ. Юан улс гэдэг Сүннүгийн Тоба аймаг голлож байгуулсан улс шүү дээ_
Зочин 2020-10-30 202.9.46.207
гайхалтай.Бид монголоосоо түүхэн туурь олохсон.