Өвөр Монгол: 1500 жилийн өмнөх хаадын мөргөлийн талбайг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

Өвөр Монгол: 1500 жилийн өмнөх хаадын мөргөлийн талбайг илрүүлжээ

Өвөр Монгол: 1500 жилийн өмнөх хаадын мөргөлийн талбайг илрүүлжээ

Хятадын археологчид ӨМӨЗО-ны Хөх хотын Вүчуань хошуунаас 1500 жилийн өмнөх үед буюу Умард Вэй улсын (386-534) үед хамаарах мөргөлийн талбайг илрүүлжээ. Уг талбай нь нийт 10 мянган мкв бөгөөд энд тухайн үеийн хаад, ноёдууд мөргөл үйлддэг байсан гэж тооцоолж байна. Түүхэн баримтуудаас харахад эзэн хаан Сяовэн 494 онд улсын нийслэлийг нүүлгэн шилжүүлэхээс өмнө энд ирж “Тэнгэрт мөргөх ёслол” үйлдэж байжээ.

БНХАУ-ын Соёлын дурсгалт зүйл, археологийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Жан Вэнпиний хэлснээр ийм газар байдаг гэдгийг 1980-аад онд нээсэн боловч уг газарт археологийн албан ёсны малтлагыг 2019 оноос эхлүүлсэн байна.

Археологичид талбайн дундаас эзэн хаан орж мөргөлөө үйлддэг дугуй байшингийн туурийг олжээ. Байшингийн дотоод диаметр нь 15.5 метр, гадна диаметр нь 32.5 метр байсан бол зүүн урд талд нэг метр орчим өргөнтэй хаалга байжээ. Мөн тахил өргөхөд ашигладаг жижиг хэмжээтэй ваар савыг ч мөн малтлагын үеэр олсон байна.

Эх сурвалж: GLOBALTIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж