“УИХ 30 жил” ойн хүндэт медаль бий болгоно | News.MN

“УИХ 30 жил” ойн хүндэт медаль бий болгоно

“УИХ 30 жил” ойн хүндэт медаль бий болгоно

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр (2020.10.30) ““Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

 Өдгөөгөөс 30 жилийн өмнө Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулан, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллаж анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хэлэлцэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон.

Улсын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Бага Хурлын ажлын аппарат нь Улсын Бага Хурлын Тамгын газар мөн” хэмээн тодорхойлж, Тамгын газрын бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батлахаар заажээ. Ийнхүү төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын түүхэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад анхны парламенттай хамт Тамгын газар үүсэн байгуулагдсан юм.

Иймд Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн хүрээнд “”Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж уг тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 103.140.11.96

За болио хайран мөнгө

Avatar

Агуу хүн Бадмаанямбуугийн Батэрдэнэ Аварга. 2020-10-30 66.181.161.92

Агуу Монгол хүн Дархан Аварга бөх УИХ-ын гишүүн Батэрдэнэ Аварга танаар бахархдаг шүү. Ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсье.

Avatar

Баяраа 2020-10-30 203.91.115.40

Ийм тѳмрѳѳ одоо больчихвол яасан юм бэ.

Avatar

Зочин 2020-10-30 192.82.64.204

Хийх юмаа олэ ядсан өмхий хүүрүүд

Avatar

Зочин 2020-10-30 43.242.243.177

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ҮНЭХЭЭР НЭГ ТОГЛОХ ЮМАА. ЗААЗЛАХ ЮМСАН ЭНЭ МАЛУУДЫГ.

Avatar

lam 2020-10-30 66.181.179.205

Yun medial, amid , uhsen hunii hushuu, shashnii subraga be . Hairan baylagaa bid songuuli ,alban tushaal 2-t munch ih urj bn. Mediel huuhdiin daahi urgeehed hurtel ugch bn. Munch ih shagnuulah sonirholtoi ard tumen . Manjiin otgo, jins ,ban ,han, noyon tsolond odooch durtai hebeeree bj bolomgui.

Avatar

lam 2020-10-30 66.181.179.205

Za UIH-iin gishuud minee niigmiin hamgaallaliin , soyliin chigleltei barilga baiguulamjaas tur hoishluulaad yadaj 2-3 uildber bariad terniihee ur shimeer buteen baiguulaltai hiigeechee. Halamj, tetgemj iig tur zogsoogood Uildber bariachee. Uildberjsen uls hugjdeg gedgiig uhaarah tsag bolsdondoo.

Avatar

Зочин 2020-10-30 203.91.115.41

Хийх юмаа олж ядсийн

Avatar

Одоо больё доо 2020-10-30 59.153.112.141

Янз бүрийн ой тэмдэглэх, хөшөө дурсгал босгох, хэрэгтэй хэрэггүй төмөр зүүх, элдэв шоу олон түмнийг залхааж байна. Өөр хийх ажил алга уу, гишүүд ээ?

Avatar

ӨНдөр настан Дагмид 2020-10-30 124.158.64.181

УИХ 30 жил болчихсон юм уу? Миний мэдэхээр 28 жил л болж байгаа шүү дээ

Avatar

Зочин 2020-10-30 202.179.27.178

Шүүмжлүүлж, өөрийгөө таниулах арга

Avatar

Зочин 2020-10-30 103.26.195.127

Одоо больдоо. Нэг муу төмөр санжигнуулаад яах гэсэн юм. Бөөн хар зардал…

Avatar

ijgen 2020-10-30 202.70.34.38

ta 3 uursduu l zuu, harin iluu toogoor uildverlej tusvuur toglloj bolohgui

Avatar

зочин 2020-10-30 124.158.76.26

тэгш ой болгоноор медаль хийлгээд наад шагнал тань утга учраа алдаад байгаа санааг хүлээж аваач

Avatar

зочин 2020-10-30 66.181.179.64

хийх юмаа олж ядсан. энгэр дээрээ төмөр хатгах дон шүглэсэн авгай юм.

Avatar

Зочин 2020-10-30 66.181.189.12

хулгайч нар монголыг цөлмөж идсэнийхээ 30 жилийг медаль гаргаж мөнхжүүлж бна уу

Avatar

Иргэн 2020-10-30 43.228.130.169

Энэ Одонтуяа гэж юу хийхээ мэдэхгүй яваа нэг авгай бна.Дандаа хэрэггүй,дэмий юм санаачилсан нөхөр.Толгойны хэмжээ л юмуу даа

Avatar

Иргэн 2020-10-30 59.153.112.32

Зардал чирэгдэл битгий санаачлаад бай. Гутамшигтай 30 жил өнгөрсөн.

Avatar

Зочин 2020-10-30 202.179.26.252

за больж үз

Avatar

зочин 2020-10-30 139.5.219.84

Одоо энэ дурацкий одон медаль шинээр бий болгож яах нь вэ Одонтуяа гишүүнээ.
Асуудлаа жоохон эрэмбэлж үз л дээ. 1-р-т тулж ирээд байгаа аюулт цар тахалаа нэг тийш болгох хэрэгтэй.
2-р-т амьдралаа залгуулах гэж яваа ард түмний амьжиргааг жоохон ч гэсэн өөд нь татмаар байна.
3-р-т улсынхаа өрийг яах вэ. Бид төлж л таарна. Тэр бүү хэл хойч үедээ өр хуримтлуулчихаад байна.
Одоо энэ одон медаль, хөшөө дурсгал, ойн баяр, шаардлагагүй уралдаан тэмцээн …гээд тэвчих
зардлуудыг танах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-30 66.181.180.204

Цөөнхийг энэ эмгэнээр удирдуулахаар ийм л тэнэг юм хийнэ дээ

Avatar

Зочин 2020-10-30 103.10.21.42

юу вэ, больж үз, медалаар дутаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж