Үндсэн хууль зөрчсөн гэж цэц дүгнэв | News.MN

Үндсэн хууль зөрчсөн гэж цэц дүгнэв

Үндсэн хууль зөрчсөн гэж цэц дүгнэв

Үндсэн хууль зөрчсөн гэж цэц дүгнэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай  мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн Хуралд нэр дэвших хүсэлтэй иргэний хувьд дээрх хугацаанд тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлж, сонгогдох эрхээ эдлэх боломжгүй болгожээ. Тодруулбал, хууль тогтоогч тус хуулийг батлахдаа түүний хэрэгжих боломж, бусад хуулийн зохицуулалт хоорондын харилцан уялдааг хангаагүйгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар баталгаажсан иргэдийн сонгогдох эрхийг хязгаарласан  байна Үндсэн хуулийн цэц үзээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн дүгнэлтийг  гаргав.

Харин уг хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчөөгүй байна гэж үзлээ хэмээн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 66.181.176.169

Нөгөө муу тарган цагаан гахай чинь сууж л байна. ө***г с**

Avatar

!!!!!! 2020-10-30 64.119.16.101

Монголын нэрийг гутаасан өгзөгийг зайлуулаачээ. Өөрөө хүсэлтээрээ зайлах совестьгүй, ичих нүүрээ элгэндээ нааан хогийн амьтан байна ш дээ. Ийм амьтнаа Цэц авч үлдэхийг бодоход энэ !бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах ёстой юм биш үү?!!!!!!!!!!!

Avatar

хуульч 2020-10-30 88.125.80.192

солонгос б ө г с бөзсан гар монгол улсын үндсэн хуулийг цэцэлж бна, ээ дээ мөн ч хорвоо юм даа

Avatar

Зочин 2020-10-30 203.91.115.53

Хүн алж, хүрээ талж, улсын хөрөнгө луйвардчихсан биш, моодноос гарсан сэдэв болсон байх өө.

Avatar

ХЭХЭ 2020-10-30 192.82.67.59

ЭНЭ ЗАХИАЛГЫН ӨВӨӨ ЭМЭЭ НАРЫГ ЗАЙЛУУЛАХ ЮМСАН

Avatar

Зочин 2020-10-30 64.119.22.166

Нөгөө ө г з ө г билүү б ө г с билүү этгээд чинь одоо болтол ямба суудалдаа тухалсаар байгаа юмуу… Эсвэл хуучин зураг тавьчихсан юмуу?

Avatar

зочин 2020-10-30 66.181.189.194

Өгзөгт хүрсэн гэж АН-ын зарим этгээд, солонгосынхонд гүтгүүлсэн. Хүн гүтгэх,луйвар хийх хүн хорлохдоо эд нар мэрэгжлийн донт шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж