Узбекистан улсын Гадаад хэргийн орлогч сайдтай цахим уулзалт хийв | News.MN

Узбекистан улсын Гадаад хэргийн орлогч сайдтай цахим уулзалт хийв

Узбекистан улсын Гадаад хэргийн орлогч сайдтай цахим уулзалт хийв

Узбекистан улсын Гадаад хэргийн орлогч сайдтай цахим уулзалт хийв

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн орлогч сайд Ф.А.Сидиковтай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарт түлхүү хөгжүүлэхээр ярилцав. Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах хүрээнд ээлжит уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.

Узбекистан улс худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарт бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүрээнд манай улстай худалдааг нэмэгдүүлэх, ЧХХ байгуулах саналыг дэвшүүлсэнтэй холбогдуулан талууд энэ чиглэлд ямар боломж байгааг цаашид хамтран судалж, худалдааг өсгөх, зам тээврийн нөхцөлийг сайжруулах талаар үргэлжлүүлэн санал солилцож ажиллахаар тогтов. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах, хоёр улсын шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын солилцоог дэмжиж ажиллахаар ярилцав. Гадаад харилцааны дэд сайд нар Монгол, Узбекистаны харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч, байгуулахаар төлөвлөж буй баримт бичгүүдийг бэлтгэн боловсруулах ажлыг эрчимжүүлэхээр тохиров.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2020-10-30 66.181.187.245

узбекстаны тал монголчуудад их элгэмсэг ханддаг юмшдээ,тэнд 70 80 90-д онуудад тэнд дээд дунд боловсрол эзэмшсэн хэдэн мянган оюутнууд мэднэ.хэдэн жилиин омно гхя-ны орлогч сайд нь айлчилж манай тор засгиинхан нээх ач холбогдол огоогуй нь мааш буруу болсон,тэнд суралцаж байсан оюутнууд бид хурал зовлолгоон,дайллага хииж,зочид маань ондор сэтгэгдэлтэй инээж наргиж байсан нь сайхан дурсамж улдээсэн,хэн хэндээ!Уг нь узбекстанаас хоолны тансаг ногоо жимс амтлагчууд,ориг ховон даавуу,торго импортлох

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж