Лил Уэйн Трампыг дэмжиж байгаагаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

Лил Уэйн Трампыг дэмжиж байгаагаа зарлалаа

Лил Уэйн Трампыг дэмжиж байгаагаа зарлалаа

Ерөнхийлөгч Дональд Трамп хип хоп ертөнцөөс санаанд оромгүй холбоотнуудтай болсоор байна. Хамгийн сүүлд хар арьст реппер Лил Уэйн Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлэн хамт татуулсан зургаа нийтлэхэд олон мянган шүтэн бишрэгчид нь гайхаж балмагдацгаажээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч Трамптай гайхалтай уулзалт боллоо. Трамп Америкийн гэмт хэргийг маш ихээр бууруулсан бөгөөд өнгөт арьстнуудын хөрөнгө эзэмших тал дээр ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэр өнөөдөр надтай уулзахдаа бидэнд юу хамгийн их хэрэгтэй байгааг чих тавин сонссон бөгөөд бидний төлөө хичээн ажиллана гэдгээ амлалаа” хэмээн бичжээ.

Лил Уэйн буюу Дуэйн Майкл Картер ийнхүү Трамптай уулзаж, хар арьст иргэдийг дэмжих “Платинум төлөвлөгөө”, “Хар америкчуудад өгөх амлалт”-ын талаар ярилцсан хоёр дахь алдартай реппер болж байгаа юм. Өмнө нь Трамп энэ сарын 13-нд Айс Кьюб буюу О’Шиа Жэксонтой уулзаж, ярилцсан тухай Ерөнхийлөгчийн зөвлөх Катрина Пьерсон мэдээлсэн билээ. Харин Айс Кьюб хожим энэ талаараа  “Би эрх мэдэл хэнд байна, тэр хүнтэй л хамтарч ажиллахыг хүсч байна” хэмээн бичжээ.

Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт 50 цент инстаграм хуудсандаа “Жо Байден Ерөнхийлөгч болбол татварын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа тул сонгуульд Трампыг дэмжээрэй” хэмээн бичиж шуугиан тарьсан билээ.

Мөн эргэн санавал, Канье Уэст 2016 оны сонгуулиар Трампын дуу хоолой болж байсан бөгөөд тэр цагаас хойш Трампын улаан малгайг үргэлж өмсөх болсон юм.

Дээрх бүх репперүүд Трампын талд орсноороо ард түмнээс маш их шүүмжлэл сонсч байгаа аж.

Эх сурвалж: YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж