Имарт Чингис салбарт гэнэтийн ослын сургалт амжилттай хийгдлээ | News.MN

Имарт Чингис салбарт гэнэтийн ослын сургалт амжилттай хийгдлээ

Имарт Чингис салбарт гэнэтийн ослын сургалт амжилттай хийгдлээ

Имарт Чингис салбарт гэнэтийн ослын сургалт амжилттай хийгдлээ

Имарт хайпермаркет хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах, ажилчдаа аюулгүй ажиллагаанд сургах, гэнэтийн ослын үед яаралтай тусламжийг үр дүнтэй үзүүлэх үүргийн хүрээнд НОБГ-тай хамтарсан иж бүрэн тактикийн сургуулийг ээлж дараалалтайгаар зохион байгуулж байгаа билээ. Өнгөрөгч 9-р сард Имарт Хан-Уул салбарт зохион байгуулж байсан бол энэ удаад Имарт Чингис салбарт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж, аюулгүй ажиллагаанд бэлтгэгдсэн байгууллага болохоо баталгаажууллаа.

Тус сургуулилтын үеэр барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэх, албан хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд дадлага сургуулилтыг хийсэн юм.

Имарт хайпермаркетын гэрээт, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахлах дэслэгч Ѳ.Ууганжаргал нь Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мѳнхсайхан, ахлах мэргэжилтэн Ж.Алтанхуяг гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Н.Нэргүй нарын штабын удирдлагууд болон Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 12 алба хаагч тус хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 ангийн нийт 26 алба хаагч, Имартын нийт 112 ажилтан, 5 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 1 дүгээр ангийн 1 дүгээр тасгийн 10 алба хаагч, 2 автомашин, нийслэлийн аврах анги 105-ийн 10 алба хаагч, 2 автомашин, мѳн шуурхай штабын автомашин, техник хэрэгсэл алба хаагч нартай хамтран амжилттай зохион явууллаа.

Тун удахгүй Имарт Хороолол салбарт үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж