Чингис хаан одонт, дуучин Г.Ариунбаатар тоглолт хийнэ | News.MN

Чингис хаан одонт, дуучин Г.Ариунбаатар тоглолт хийнэ

Чингис хаан одонт, дуучин Г.Ариунбаатар тоглолт хийнэ

Чингис хаан одонт, дуучин Г.Ариунбаатар тоглолт хийнэ

Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар өнөөдөр /2020.10.30/ уран бүтээлчид мэдээлэл хийлээ.

Театрын уран бүтээлчид 70 жилийн ойн хүрээнд арваннэгдүгээр сараас эхлэн нэг сарын хугацаанд “Есөн тэнгэрийн дуурьсал”,  “Хансах сэтгэлийн дуу”, “Алтан үеийн дуунууд”, “Эртний бүрээн дуулдага, “Бүжигт мөнхөрсөн аялгуу”, “Хөгжмийн үдэш”, Монгол бүжгийн гайхамшиг, “Монгол сонгодог” Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын уран бүтээлийн тоглолт, “Үндэсний урлагийн их теарт-70 жил”, зэрэг нийт есөн удаагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үндэсний урлагийн их театр нь анх 1945 онд Эстрад дуу бүжгийн товчоо нэртэйгээр байгуулагдсан.  Албан ёсоор ардын урлагийн уран бүтээлээр төрөлжиж эхэлсэн он цаг буюу 1950 оны арванхоёрдугаар сарын 1-нд Ардын дуу танцны улсын ансамбль нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй.

Ингээд Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ойн баярын тоглолтын хуваарийг танилцуулъя.

  • Арваннэгдүгээр сарын 1-нд 70 жилийн ойд зориулсан тоглолтуудын нээлт буюу ЕСӨН ЭРДНЭНИЙН ДУУРЬСАЛ тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 6-нд Үндэсний урлагийн их театрын дуучин, Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа,С.Цогтсайхан, Б.Батмэнд, Д.Амаржаргал нарын “ХАНЬСАХ СЭТГЭЛИЙН ДУУ” тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 8-нд “АЛТАН ҮЕИЙН ДУУНУУД” Төрийн шагналт, Ардын жүжигчин, Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын чуулгын тоглолт.                        
  • Арваннэгдүгээр сарын 13-нд театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчин эвэр бүрээч Н.Жүрмдэддоржийн “ЭРТНИЙ БҮРЭЭН ДУУДЛАГА” бие даасан тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 15-нд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын БҮЖИГТ МӨНХӨРСӨН АЯЛГУУ бүжгийн тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 20-нд Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчин хуучирч Ч.Отгонбаяр, ёочинч Т.Өлзижаргал нарын “ХӨГЖМИЙН ҮДЭШ” тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 22-нд Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “МОНГОЛ БҮЖГИЙН ГАЙХАМШИГ” тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 26, 27, 28-нд Корпорейтийн концертын танхимд театрын гоцлол дуучин, Чингис хаан одонт Г.Ариунбаатарын “МОНГОЛ СОНГОДОГ-4” тоглолт
  • Арванхоёрдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөний тайзнаа ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН 70 ЖИЛ” хүндэтгэлийн гала тоглолт тус тус тоглоно.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 59.153.114.34

Бүжгийн тоглолтоо дандаа ням гарагт товлосон байх юм. Ядахдаа 1 удаагийн тоглолтоо бямба гарагт хийх хэрэгтэй шүү дээ.

Avatar

Хүчирхэг Монгол эр хүн. 2020-10-30 66.181.161.105

Ариунбаатар мундаг шүү. Хүчирхэг Монгол залуу шүү. Амжилт.

Avatar

Зочин 2020-10-30 202.126.90.43

МАНАЙ УЛС ИНГЭЖ БАЙГААД МАГТСАН ХҮҮХЭН ХУРИМАН ДЭЭРЭЭ УНГАВ БОЛОХВИЙ….ӨЧИГДӨР ХЭДЭН БИЁИЙН ТАМИРЫН БАГШ НАР СEМИНАР ХИЙСЭН БҮГД МАСКГҮЙ БАЙНА ЛЭЭ…..
ЯДАЖ БАЙХАД УРЛАГ ХОШИН ШОГИЙНХОН КОНЦЭРТОО БОЛИОООО…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж