Гадаад харилцааны яам “Монгол бичгийн сарын аян”-ыг эхлүүлэв | News.MN

Гадаад харилцааны яам “Монгол бичгийн сарын аян”-ыг эхлүүлэв

Гадаад харилцааны яам “Монгол бичгийн сарын аян”-ыг эхлүүлэв

Гадаад харилцааны яам “Монгол бичгийн сарын аян”-ыг эхлүүлэв

Гадаад харилцааны яам монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн сарын аян” энэ 11 дүгээр сард зохион байгуулахаар болов. Сарын аяны арга хэмжээг нээж Н.Энхтайван сайд үг хэлсэн ба “Монгол хэл, үндэсний бичиг нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, Та бидний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Босоо монгол бичиг бол бидний бусдаас ялгарах нэг том ялгарал гэж хэлж болно. Ийм гайхалтай өв соёлыг өвөг дээдэс маань бидэнд үлдээж, сурч эзэмшин, үр бүтээлтэй  ажил үйлсдээ хэрэглэж явах үүднээс өвлүүлэн үлдээсэн” гэдгийг онцлов.

1000 жилийн түүхтэй үндэсний сонгодог монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, Монгол Улсын гадаад харилцааны үйл ажиллагаанд улам өргөнөөр нэвтрүүлэх, гадаадад сурталчлан таниулах, монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их түүхийн бүтээлүүдийг судлах шаардлагатайг Н.Энхтайван сайд тэмдэглээд төрийн яамдуудаас хамгийн түрүүн дотоод нөөц бололцоогоо ашиглан “Монгол бичиг”-ээ сурах  сарын ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд батлан гаргасан “Монгол хэлний тухай” хууль, Засгийн газраас 2020 оны 3 дугаар сард баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх үүднээс “Гадаад харилцааны яамны хэмжээнд 2020-2021 онд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлуулаад байна.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-10-30 192.82.68.226

Уйгаржин монгол бичгээр бичсэн хоол гэсэн үгийг хуул гэж унших уу хоол гэж унших уу. Ийм л бичиг.

Avatar

зочин 2020-10-30 202.126.89.234

Эхлээд монгол бичгээ мэдчих дараа нь монголын эсрэг тайлбар хий, хоёр янзаар бичиж, уншдэг үг орос хэлэнд ч франц хэлэнд ч бүр англи хэлэнд ч байгаа, муулж, өөнтөглөмөөр байгаа бол илүү үндэстэй жишээ гарга, чиний тархи хүрэхгүй л дээ

Avatar

Зочин 2020-10-30 66.181.178.33

odoo naad huuchin bichgee boliochee.

Avatar

зочин 2020-10-30 202.126.89.234

Чи эхлээд хятад, орос, еврейчүүдийг бичгээс нь болиулчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж