Цагдаагийн хамгийн сайн анд “iPhone”

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Цагдаагийн хамгийн сайн анд “iPhone”

Пүрэв гаригт “App Industry Report”-д iPhone” утасны хэрэглэгчийн талаар цуглуулдаг нэмэлт мэдээллийн талаар бичсэн байна. Түүнчлэн энэ сэдвээр “Chicago Sun-Times” сонинд өнгөрсөн долоо хоногт нэгэн нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэлд нэгэн цагдаагийн мөрдөгч “Эрүүгийн хэрэгт iPhone баримт гаргаж ирдэгт баяртай байдаг талаар ярьсан байна”.

iPhone утас, тухайн хүн хэзээ хаана, юу хийж байсан талаар цагдаа нар баримт болгон ашиглаж болох ул мөр үлдээдэг байна. Уг сэтгүүлийн нийтлэлээс ишлэвэл, тэрбээр ийнхүү ярьжээ.

–    iPhone утастай хэрэглэгч газрын зурагны програмаа хаах бүрд утас тухайн байрлалын скрийншот (дэлгэцэн дээрх дүрслэлийг зураг болгон хадгалдаг) хийж, хадгалдаг. Сэргэлэн хуулийн байгууллагын ажилтан нэгжлэг хийх зөвшөөрөлтэй бол эдгээр скрийншотуудыг тухайн хүн гэмт хэрэг гарах үед хаана байсан бэ гэдгийг тодруулахад ашиглаж болно.

–    iPhone утаснуудад “GEO” шошгонууд (tags) байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл iPhone утсаар авч, интернетэд оруулсан фото зурагнуудад тухайн зураг авсан байрлалын GPS координат болон тухайн зургийг авсан утасны серийн дугаарын мэдээлэл давхар хадгалагддаг.

–    iPhone-ын бусад аппликейшн программуудад тухайн хэрэглэгчийн тухай бүр ч их мэдээлэл далд хэлбэрээр цуглуулагдсан байдаг. Эдгээр мэдээлэл нь тухайн хэрэглэгчийн онцлогт тохирсон сурталчилгаа илгээхэд ашиглах зорилготой хэдий ч цагдаа нар үүнийг ашиглах бололцоотой гэнэ.

“Хэн нэг хүн надад миний мөрдөж байгаа хэрэг iPhone-той гэж хэлбэл би “Өө тийм үү, iPhone-оор ч их зүйл хийж болно шүү гэж хэлдэг” хэмээн мөрдөн байцаагч Жош Фазио ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж