"Хөнгөлөлттэй эм авах эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдсэн" | News.MN

"Хөнгөлөлттэй эм авах эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдсэн"

"Хөнгөлөлттэй эм авах эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдсэн"

"Хөнгөлөлттэй эм авах эмийн сангийн тоо 60 хувиар нэмэгдсэн"

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмадууд урт дараалалд зогсохгүй болж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломжтой болж буй. Энэ талаар өнөөдөр /2020.10.30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

УИХ-аар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ирэх Даваа гариг /2020.11.02/-аас  улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болж байна. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Зөвлөлөөр хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг багтаажээ.

Тухайлбал, зүрх судасны эмгэг, хэм алдалт, чихрийн шижин, уналт таталт зэрэг оношоор өвдөж буй иргэд хөнгөлөлттэй эмээ түвэггүй авах боломж бүрджээ.

Мөн эмийн сангийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ. Өмнө нь зөвхөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудыг тендерээр шалгаруулдаг байсан бол ирэх сараас и-баримт, цахим сүлжээнд холбогдсон эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгоно. Хөнгөлөлттэй эм бичиж буй эмийн санч болон иргэн хурууны хээгээ таниулах юм. Ингэснээр тухайн хороо, дүүрэгт бүртгэлгүй, түр оршин суугчид хөнгөлөлттэй эм авч болох нь. Мөн сар бүрийн эхээр эм дуусах вий гэх айдас үгүй болж байна. Өөрөөр хэлбэл, иргэн та өөрт тохирсон эмээ анхан шатны эмчээр бичүүлсэн бол сарын хугацаанд хөнгөлөлттэй эмийг дурын эмийн сангаас авах юм байна. Эмийн сангуудад хөнгөлөлттэй эмийн 30 хоногийн нөөцтэй байхаар тооцжээ. Ингэснээр иргэд урт дараалалд зогсох, сар бүрийн эхээр эм дуусах вий гэх айдасгүй болж байгаа аж.

ЭМИЙН ҮНИЙГ ХАЙРЦГААР НЬ БУС ТАБЛЕТКААР НЬ ТОГТООСОН

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Л.БЯМБАСҮРЭН:

-Иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүллээ. Иймд иргэддээ санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас эмээ аваарай. Хөнгөлөлттэй эмийг авахдаа хурууны хээ таниулах боломжгүй хэвтрийн дэглэмтэй иргэд бий. Ийм тохиолдолд регистрийн дугаараар бүртгүүлж эмээ авах боломжийг бүрдүүлсэн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан 136 нэршлийн  522  нэр төрлийн эм нь олон улсын чанарын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан эмүүдийг сонгосон. Үнийн тухайд, и-баримт бүртгэлийн системийн зах зээл дээрх нэгжийн үнээр тодорхойлсон. Хамгийн дээд хязгаар нь бодитойгоор тогтоогдсон. Өмнө нь хайрцгаар нь үнийг тогтоож байсан бол нэг таблеткаар нь үнийг тогтоосноор  иргэд бодитой хөнгөлөлт эдлэх боломжтой. Хөнгөлөлттэй эм авсны дараа Е-баримтын системээр Танд хөнгөлөлттэй эм авсан эсэх талаар асуусан зурвас очих юм. Иргэн Та "тийм" эсвэл "үгүй" гэсэн хариултыг өгөх шаардлагатай бөгөөд энэ нь хөнгөлөлтэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулж буй хувь нэмэр болох болно. "Үгүй" гэсэн хариулт бүрийн мөрөөр ЭМДЕГ хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг авна. Түүнчлэн эмийн сангууд 14 хоног тутамд гүйцэтгэлийн тайлангаа ирүүлснээр эмийн хангамжийг нийлүүлнэ  гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 202.179.26.1

аминд ордог ихэнх эмийг нь хассан юм чинь ямар ялгаа байхавдээ

Avatar

OPIG 2020-10-30 216.200.84.189

XYAMDRAL AUYLTAI, YAAJ CH MAGAD, BODLOO YU,ZAILUUL

Avatar

Иргэн 2020-10-30 66.181.181.151

Хавсарсан найрлагатай бүх эмнүүд жнь амлесса экватор гм, антибиотекууд бүгд хасагдсан бна

Avatar

Зочин 2020-10-30 150.129.140.52

Emiin sangiin toogoo nemeed akhmaduudiin avdag gol gol une undurtei emnuudiig hassan gesen tegeheer yamar hereg bnaa une undurtei emee avch chadahgui bol uh gej bgaa yumuu

Avatar

Зочин 2020-10-30 122.201.21.54

ЭМИЙН ҮНИЙГ ДУРААРАА БИШ ЗАСАГ ХЯНАЖ ТОГТООДОГ БОЛООЧ ЭЭ . ЗУУ ДАХИН НУГАЛЖ ЗАРААД БАЙНА !

Avatar

з 2020-10-30 64.119.25.119

уналт таталтанд уудаг Депакин хроно хасагдсан байна. яагаад энэ эмийг хасчихав аа. Чихрийн шижингий эмнүүд мөн хасагдсан байна.Насан туршдаа уух эм хасагдахаар одоо эрүүл мэндийн баталгаагүй болсон байна гэж ойлголоо.Нэг хормойгоор нөгөө хормойгоо нөхсөн хаашаа янзын жагсаалт гаргасан юм бэ. Одоо хэдий болтол ЭМ-ийн даатгал нийгмийн даатгалын харьяанд сан нэртэйгээр хавчуулагдах юм бэ.Биеэ дааж өөрөө шийдвэрээ гаргаж яагаад болдоггүй юм.

Avatar

Зочин 2020-10-30 192.82.78.142

Зочин: 2-3 найрлагатай даралтын эмийг хөнгөлөлт ийн жагсаалтаас хассан гэж ярих юм. Яагаад, энэ эмийг даралтын хүнд хэлбэртэй хүмүүс уудаг маш өндөр үнэтэй хүмүүс уудаг шүү дээ!?

Avatar

Ahmad 2020-10-30 64.119.26.61

Heregtei emnuud hasagdsan bna, hudlaa huuraad

Avatar

Зочин 2020-10-30 202.179.21.237

Европоос эм оруулж ирдэг ямар компани байдаг болоо холбоо тогтоох шаардлагатай байна

Avatar

Болд 2020-10-30 202.126.89.113

Ямар эм импортлодогоосоо хамаарна шт. Компани болгон өөр өөр. Licemed.gov.mn сайт руу ороод эмийнхээ нэрийг кириллээр бичээд ямар эмийг ямар компани импортлодогийг мэдэж болно.

Avatar

ЗОЧИН 2020-10-30 66.181.176.182

ҮНЭН БОЛ ОВОО Ш ДЭЭ Л ГЭЕ. ХАА НЭГ ГАЗРАА ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ ОРООД ЗАВХРАХГҮЙ Л БАЙГААСАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж