Чингис хаан музейд шинээр хийлгэх бүтээлийн жагсаалт гарчээ | News.MN

Чингис хаан музейд шинээр хийлгэх бүтээлийн жагсаалт гарчээ

Чингис хаан музейд шинээр хийлгэх бүтээлийн жагсаалт гарчээ

Чингис хаан музейд шинээр хийлгэх бүтээлийн жагсаалт гарчээ

Чингис хаан музейн барилгын бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай үргэлжилж байгааг албаныхан мэдээлсэн. Тэгвэл музейн сан хөмрөгт шинээр хийлгэх бүтээлийн жагсаалт гарчээ.

Соёлын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээгээс  өмнө нь тодруулахад "Чингис хаан музейн орой хэсэгт алтадсан шонхор шувуу бүтээх, алтан ургийн таван хааны тамга, монголын овог аймгуудын тамга, хаалганы гоёл, тулгуур гурван баганад чулуун хөл хийх, гэрэлтүүлэг, музей доторх интерьер, дэглэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Эдгээр ажлыг монгол урчууд болон гадаадын мэргэжилтнүүд хийхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.

Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл Чингис хаан музейн барилгын 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн гэдгийг холбогдох мэргэжилтэн мэдээлсэн.

Чингис хаан музейн барилгын ажил 60 хувьтай үргэлжилж байна. Одоогоор барилга угсралтын ажил дуусч, өрлөг дүүргэлтийн ажлыг хийж байгаа. Хүйтний улирал эхлэхээс өмнө дулааны шугамд холбож, барилга доторх ажлыг эхлэх гэнэ. Ирэх 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөснөөр музейн барилгын гаднах чимэглэлийн ажлыг гүйцэтгэх ажээ.

Соёлын яамны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс өмнө нь музейн сан хөмрөгийн талаар тодруулахад “Музейн сан хөмрөгүүдэд сайтар судалгаа хийж, шууд холбогдолтой 400 орчим үзмэрийн жагсаалтыг гаргасан. Мөн гадаад улсын томоохон музейгээс эх хувилбарыг нь болон хуулбарлаж авах, хувь хүний гар дээрээс худалдан авахаар судалж байгаа” гэдгийг хэлж байсан юм.

Мөн тэрбээр “Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр орчуулан хүргэх, 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ гэдгийг хэлж байв. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 59.153.112.239

Шинэ бүтээлийн жагсаалт мөн бол үнэндээ маш дорой юм сэтгэж байна!

Avatar

Зочин 2020-10-30 66.181.183.20

Эсвэл зvгээр дан лааны тосон баримлын музей болгож болдгvймvv madam tuese шиг

Avatar

Зочин 2020-10-30 64.119.19.221

Баахан хульхи юм тавьж онигоо болох юм байна!

Avatar

Зочин 2020-10-30 203.91.115.47

монгол хаадуудын эдэлж хэрэглэж байсан эд хогшилын дууриамлын цуглуулга гэж энэ музьегээ нэрлэе ээ. Чингис хааны нэрийг гутаахаа болиоч ээ.

Avatar

Зочин 2020-10-30 203.91.115.38

Чингис хааны тухай монголчууд дэндүү мэдэхгүй байна. Түүхийн шар хуудаст бичиж тэмдэглэсэн эх олон байвч эд өлгийн зүйл туйлын ховор болжээ. Нум сум, зэвнээс өөр тэр үеийн гэх зүйл олдохгүй.

Avatar

Зочин 2020-10-30 202.179.26.118

Би энэ байшинд хэзээ ч орохгүй. Яагаад гэвэл нурах магадлал маш өндөр байгаа нь илэрхий байна. Та нар очоод хар. Өмнөх музей нь энийг бодвол ёстой хуучны хүрэн төмөр байж

Avatar

Зочин 2020-10-30 202.126.89.204

Yag zuv

Avatar

Чингис 2020-10-30 202.179.27.142

Чингис хааны сэлмийг шинээр хийнэ гэж юу гэсэн ч үг юм. Кино бүтээхдээ ашигласан эд зүйлсийг худалдан авч байна гэсэн. Даапаалж ханахгүй юмаа.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-10-30 202.9.46.228

шашины газарыг дуурайж алтадна гэж буруул бодож хийморь сүлдийг бодож цалин цагаан мөнгөөр хийх нь зөв алтан шар шонхорч гэж байдаггүйл байх шүү ерт нь бөхийн аваргуудын малгайнд ч алтан чимэглэл байх нь буруу цагаан мөнгөөрөөл гоёх нь зөв

Avatar

Зочин 2020-10-30 202.126.89.204

Yagaaad mungu gej?

Avatar

nuraagaad nuhen jorlon bari 2020-10-30 192.82.67.72

Oyukagiin uruusun chihiig tavi. Chingisiin ur sad gee biz dee. 7 buudliin tutsnii undugiig tavi chingisiin ur sadiin unuu uyiin hoolloltiig haruulna g.m bnaa bna

Avatar

Зочин 2020-10-30 59.153.112.141

Дандаа хиймэл бүтээлүүдийг хэн үзэа юм бэ.

Avatar

Зочин 2020-10-30 202.131.235.238

ene chingis haaniih gesen yum neg ch bhgui saihan s***h bh daa

Avatar

Зочин 2020-10-30 124.158.107.35

ӨӨ ЗӨ ЗӨ ТЭРИЙГ ҮЗЭХ ГЭЖ ТИЙШ ОРОХЫМУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж