Шинэ Зеланд үхлийн тариаг зөвшөөрсөн дэлхийн 7 дахь улс болно | News.MN

Шинэ Зеланд үхлийн тариаг зөвшөөрсөн дэлхийн 7 дахь улс болно

Шинэ Зеланд үхлийн тариаг зөвшөөрсөн дэлхийн 7 дахь улс болно

Шинэ Зеланд үхлийн тариаг зөвшөөрсөн дэлхийн 7 дахь улс болно

Эдгэрэх найдваргүй болсон хүнд өвчтэй хүмүүс өөрийн хүсэлтээр бусдын тусламжтайгаар амиа егүүтгэхийг зөвшөөрөхийг евтанази гэдэг. Тэгвэл Шинэ Зеланд улс евтаназийг зөвшөөрөх эсэх дээр бүх нийтийн санал асуулга явуулжээ. Энэ сарын 17-нд болсон парламентын сонгуультай хамт явагдсан санал асуулгын дүн өнөөдөр /2020.10.30/ гарсан байна.

Уг санал асуулгаар Шинэ Зеландчуудын 65,2 хувь нь евтаназийг зөвшөөрөх хэрэгтэй гэж үзсэн бол 33,8 хувь нь эсэргүүцжээ. Ингэснээр тус улсын парламент евтаназийг хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг 2021 оны арваннэгдүгээр сарын 6-аас өмнө батлах ёстой болж байгаа ба ийм хуультай дэлхийн долоо дахь улс болох юм. Үүнээс гадна өөр нэгэн чухал асуудлаар санал асуулга явуулсан нь каннабисийн хэрэглээ байв. Иргэдийн 46,1 хувь нь каннабисийг хуульчлахыг дэмжиж, 53,1 хувь нь эсэргүүцсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-10-30 49.0.212.165

Манайх яваандаа зөвшөөрдөг болох хэрэгтэй

Avatar

ИРГЭН 2020-10-30 202.9.47.30

монголд зөвшөөрдөг болох хэрэгтэй.

Avatar

ГАНБААТАР 2020-10-30 66.181.180.57

японы нараямын домог байна.манайд бас хонины сүүлээр хахаадаг.гэх мэттэй төсөөтэй л юм.буруугаар л ашиглахгүй бол ч зовоож байхаар уг нь энэрэнгүй л дээ.

Avatar

ouym 2020-10-30 202.9.46.176

Ene bol zov shu negent edgehgui zovj tarchilj bsnas ingesen n zov

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж