Эдгэрэх найдваргүй болсон хүнд өвчтэй хүмүүс өөрийн хүсэлтээр бусдын тусламжтайгаар амиа егүүтгэхийг зөвшөөрөхийг евтанази гэдэг. Тэгвэл Шинэ Зеланд улс евтаназийг зөвшөөрөх эсэх дээр бүх нийтийн санал асуулга явуулжээ. Энэ сарын 17-нд болсон парламентын сонгуультай хамт явагдсан санал асуулгын дүн өнөөдөр /2020.10.30/ гарсан байна.
Уг санал асуулгаар Шинэ Зеландчуудын 65,2 хувь нь евтаназийг зөвшөөрөх хэрэгтэй гэж үзсэн бол 33,8 хувь нь эсэргүүцжээ. Ингэснээр тус улсын парламент евтаназийг хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг 2021 оны арваннэгдүгээр сарын 6-аас өмнө батлах ёстой болж байгаа ба ийм хуультай дэлхийн долоо дахь улс болох юм. Үүнээс гадна өөр нэгэн чухал асуудлаар санал асуулга явуулсан нь каннабисийн хэрэглээ байв. Иргэдийн 46,1 хувь нь каннабисийг хуульчлахыг дэмжиж, 53,1 хувь нь эсэргүүцсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ