БНСУ: Монголд экспортлодог 366 төрлийн барааныхаа татварыг буулгана | News.MN

БНСУ: Монголд экспортлодог 366 төрлийн барааныхаа татварыг буулгана

БНСУ: Монголд экспортлодог 366 төрлийн барааныхаа татварыг буулгана

БНСУ: Монголд экспортлодог 366 төрлийн барааныхаа татварыг буулгана

БНСУ дараа жилээс эхлэн Монгол руу экспортлодог автомашин, экскаватор тэргүүтэй 366 нэр төрлийн барааныхаа татварыг буулгана гэв. Монгол улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэж, долоо дахь орон болсон учир ийнхүү хоёр улсын хоорондын худалдааны татвар харилцан буурч байгаа хэмээн өмнөд Солонгосын стратеги, сангийн яам өнөөдөр/2020.10.30/ мэдээлжээ.

Тухайлбал, өмнөд Солонгосоос Монгол улсад экспортлодог барилгын хүнд машин механизм, лаазласан хүнс зэрэг 366 нэр төрлийн барааний татвар дээд тал нь 24.2 хувиар буурч байгаа бол Монгол улсаас өмнөд Солонгост экспортлодог бүх барааны татвар 6.5 хувиар буурах гэнэ.

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Шри Ланка, Бангладеш, Лаос, Монгол улсууд ийнхүү хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ дагуу хоорондын худалдаа наймааны татварыг бууруулах ёстой байдаг ажээ. Тус хэлэлцээрт БНХАУ анх 2001 онд нэгдэж байсан бол Монгол улс ийнхүү 19 жилийн дараа буюу 2020 онд элссэн долоо дахь орон болжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 192.82.68.100

том ачааны онгоц аваад тээвэрлэж хийгээч ээ малуудаа

Avatar

Зочин 2020-10-30 202.126.88.54

Сайхан мэдээ байна

Avatar

Zochin 2020-10-30 202.70.34.70

SEJONG, Oct. 30 (Yonhap) — South Korea and Mongolia will lower tariffs on some products starting next year, as Ulaanbaatar joined a regional trade pact known as the Asia-Pacific Trade Agreement (APTA), Seoul's finance ministry said Friday.

Under the deal, South Korea will reduce tariffs by an average 33.4 percent on 2,797 items, while Mongolia will cut tariffs by an average 24.2 percent on 366 items, the ministry said in a statement.

Avatar

Зочин 2020-10-30 202.126.88.54

тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн юм бна тээ

Avatar

Рол 2020-10-30 202.179.21.205

Нэмэргүй дэ Хятад татвар авндаа дамжин өнгөрүүлэхын

Avatar

Зочин 2020-10-30 202.126.88.54

Дамжин өнгөрж буй бараанаас татвар авдаггүй. Транзит тээврийн татвар төлдөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж