“COVID-19”-ээс эдгэрсэн хүмүүсийн ихэнх нь өөрийн дархлаагаар эдгэрчээ | News.MN

“COVID-19”-ээс эдгэрсэн хүмүүсийн ихэнх нь өөрийн дархлаагаар эдгэрчээ

“COVID-19”-ээс эдгэрсэн хүмүүсийн ихэнх нь өөрийн дархлаагаар эдгэрчээ

“COVID-19”-ээс эдгэрсэн хүмүүсийн ихэнх нь өөрийн дархлаагаар эдгэрчээ

Шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн 80 орчим хувь нь өөрийн дархлааны системийн хариу үйлдлээр эдгэрсэн болохыг Оросын Холбооны клиникийн судалгааны төвийн амьсгалын замын өвчин судлалын дарга Александр Аверянов мэдэгджээ.

Түүний мэдээлснээр халдвартай хүмүүсийг хоёр хувааж болж байгаа аж. Өвчтнүүдийн олонх буюу 80 орчим хувьд нь “SARS-CoV-2” вирусийн эсрэг өөрийнх нь дархлааны систем ажиллаж, ямар ч эм өгсөн эдгэрч байна. Харин үлдсэн 20 орчим хувийнх нь дархлааны систем доголдолтой буюу вирусийн эсрэг биш өөрийн бие рүү довтолсноор уушгийг гэмтээдэг гэнэ.

Александр Аверянов хэлэхдээ “Коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэж буй лопинавир, ритонавир, гидроксихлорохин, мефлофин  зэрэг эмүүд үрэвслийн эсрэг сайн үйлчлэлгүй хэр нь сөрөг нөлөө ихтэй байна” хэмээжээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 73.42.213.129

Энэ бол зүгээр л шинэ төрлийн ханиад. Өвдсөн монголчууд нь эмнэлэгт ч очихгүй маскаа зүүж ажлаа хийж явсаар эдгэрч байна.

Avatar

Зочин 2020-10-30 202.179.25.84

наадуул чинь халдвар тээгчид ш дээ. дархлаа нь унавал бусдад халдаахгүй гэх баталгаа бну?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж