Шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн 80 орчим хувь нь өөрийн дархлааны системийн хариу үйлдлээр эдгэрсэн болохыг Оросын Холбооны клиникийн судалгааны төвийн амьсгалын замын өвчин судлалын дарга Александр Аверянов мэдэгджээ.
Түүний мэдээлснээр халдвартай хүмүүсийг хоёр хувааж болж байгаа аж. Өвчтнүүдийн олонх буюу 80 орчим хувьд нь “SARS-CoV-2” вирусийн эсрэг өөрийнх нь дархлааны систем ажиллаж, ямар ч эм өгсөн эдгэрч байна. Харин үлдсэн 20 орчим хувийнх нь дархлааны систем доголдолтой буюу вирусийн эсрэг биш өөрийн бие рүү довтолсноор уушгийг гэмтээдэг гэнэ.
Александр Аверянов хэлэхдээ “Коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэж буй лопинавир, ритонавир, гидроксихлорохин, мефлофин зэрэг эмүүд үрэвслийн эсрэг сайн үйлчлэлгүй хэр нь сөрөг нөлөө ихтэй байна” хэмээжээ.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ