Манай улсад барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт 7400 гаруй аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өчигдрийн /10.29/ үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаанд 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.
Энэ дундаас Бизнес зэрэглэлийн Сөүл гарден цогцолборын зураг төслийг Солонгос улсын зургийн компанитай хамтран зөвлөх үйлчилгээ авдаг бөгөөд Форбес проперти авардс арга хэмжээнээс Архитекторын шилдэг шийдэлтэй орон сууц хэмээх үнэ цэнэтэй шагналыг гардан авлаа.