Америк тагнуулч Эдвард Сноудены хүү Оросын иргэншил авна | News.MN

Америк тагнуулч Эдвард Сноудены хүү Оросын иргэншил авна

Америк тагнуулч Эдвард Сноудены хүү Оросын иргэншил авна

Америк тагнуулч Эдвард Сноудены хүү Оросын иргэншил авна

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын албаны “шүгэл үлээгч” Эдвард Сноуден ОХУ-д орогнон, тус улсад оршин суух эрх олж авсан билээ. Хэдийгээр Эдвард Сноуден Оросын иргэншил авах бодолгүй байгаа ч удахгүй төрөх хүү нь ОХУ-ын иргэн болох гэнэ. Түүний өмгөөлөгч Анатолий Кушеренагийн мэдээлснээр экс тагнуулчийн эхнэр Линдсей Миллс энэ оны сүүлээр амаржина. Хүүхдэд төрсөн газрынхаа иргэншлийг авдаг аж.

АНУ-ын акробатчин, блоггер Линдсей Милл нь 2014 онд найз залуу Эдвард Сноудены араас ОХУ-д иржээ. Тэд 2017 онд гэрлэсэн байна.

Эдвард Сноуден нь АНУ-ын электрон тагнуулын үйл ажиллагаа, гадаадын удирдагчдыг тандаж чагнах зэрэгтэй холбоотой нууц мэдээллийг задруулсан юм. Улмаар тэрбээр АНУ-д хуулийн хоёр зүйлчлэлээр 20 жил хүртэл шоронд хорих ял авах эрсдэлтэй нүүр тулжээ. Эдвард Сноуден АНУ-ын хууль хяналтынхнаас зугтаж, олон орноос орогнол хүссэн ч 2014 онд ОХУ нь түр хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгожээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 202.9.46.163

Америкчууд нухах сонирхолгүй байх шиг

Avatar

123456 2020-10-30 49.0.212.165

Араас нь хүн явуулж устгавал зохилтой

Avatar

Зочин 2020-10-30 124.158.70.122

сэтгүүлчээ электрон биш ээ, ядаж цахим хихи

Avatar

ЗОЧИН 2020-10-30 59.153.114.72

Зөв эр хүн муусайн америкууд ер нь юу вэ? дэлхийн харгис цагдаагийн үүргээсээ тагалзах хэрэгтэй Саддамыг яалаа Иракт нэг ч ширхэг цөмийн з****г байгаагүй уулоорныг самрахаа болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж