Өрөө бүртээ бүрэн техниктэй видео тоглоомын зочид буудал нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

Өрөө бүртээ бүрэн техниктэй видео тоглоомын зочид буудал нээгдэнэ

Өрөө бүртээ бүрэн техниктэй видео тоглоомын зочид буудал нээгдэнэ

Өрөө бүртээ видео тоглоом тоглоход шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг багтаасан анхны Атари зочид буудал Лас Вегас хотод энэ жилдээ багтаан нээлтээ хийхээр ажиллаж байна. Төлөвлөгөө ёсоор бол ижил долоон Атари зочид буудал өөр өөр хотуудад баригдах аж.

Атари компанийг хүмүүс видео тоглоом хөгжүүлэгч гэдгээр нь маш сайн танидаг. Гэхдээ үнэн хэрэгтээ 1984 онд ашиг орлого муутай ажилласнаасаа хойш Атари видео тоглоомын салбарыг бүрэн орхисон юм. Тэр цагаас хойш Атари олон янзын салбарт хүч үзсээр ирсэн бөгөөд энэ оны эхээр зочдод дээр үеийн алдартай тоглоомуудыг орчин үеийн өндөр технологитой чадварлаг хослуулсан видео тоглоомын сүлжээ зочид буудал нээхээр төлөвлөж буйгаа зарласан юм.

Уг төсөл дээр хэд хэдэн салбарын тэргүүлэгчид хамтран ажиллаж байгаа бөгөөд зочид буудал бүрийг өөр өөрийн онцлогтой байхаар тооцож, орчин үеийн тоглоомын амьдралын хэв маягийг дэмжих, нийтэд таниулан сурталчлах, тоглоомын зах зээлийн гол төв болгохоор төлөвлөж буй аж. Төслийн багийн гишүүн Смит “Тоглоом тоглох нь өдгөө амьдралын хэв маяг болж хөгжсөн. Гэвч тоглоомчид гэрээсээ гадуур энэ амьдралын хэв маягаа хадгалах боломж, нөхцөл өнөөдөр маш сул байна” хэмээн ярьжээ. Тэрбээр сүүлийн үед цахим тоглоомын ертөнц хэрхэн хурдтай хөгжиж байгааг, үүнээс санхүүгийн ямар ашиг хүртэж болохыг цохон тэмдэглэсэн байна. Тиймдээ ч зочид буудлууд тоглоомчдын гэртээ үүсгэх боломжгүй өндөр технологи бүхий орчин бүтээхээ амлаж байгаа юм. Мөн дээрх зочид буудлууд жинхэнэ цахим тоглоомын амьдралаар амьдардаг тоглоомчдоос илүү бүх хүний сонирхлыг татахыг хичээж байгаа бололтой.

Учир нь зочид буудалд зөвхөн тоглоом дүүрэн өрөөнүүдээс гадна шөнийн клуб, нээлттэй үйл ажиллагааны хөтөлбөрүүд, дээд зэрэглэлийн ресторанууд байрлах аж. Тэдгээр нь мэдээж цахим тоглоомын ертөнцийг санагдуулам орчин бүрдүүлсэн байх бөгөөд үүгээрээ видео тоглоомыг бусдад сурталчлах сонирхолтой гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж