Хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын 4-т Улаанбаатар жагсч байна | News.MN

Хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын 4-т Улаанбаатар жагсч байна

Хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын 4-т Улаанбаатар жагсч байна

Хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын 4-т Улаанбаатар жагсч байна

Дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг iqair.com цахим хуудаст өнөөдөр /2020.10.30/-ийн байдлаар хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын дөрөвдүгээрт Улаанбаатар хот жагсчээ.

Хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын эхний гуравт  Пакистаны Лахор, Энэтхэгийн Дели, 1950-аад онд баригдсан, өнөө хүртэл нүүрс, хуучин технологиор ажилладаг дулааны станц болон төмөрлөгийн үйлдвэрүүд ихтэй Хятадын Шэньян хот жагссан байна.

Эдгээр хотуудыг “US AQI” үнэлгээгээр жагсаасан ба энэхүү үнэлгээ нь:

  • 0-50 /ногоон/ хооронд байвал агаарын чанар сайн
  • 51-100 /шар/ хэвийн
  • 101-150 /улбар шар/ дунд зэргийн бохирдолтой
  • 151-200 /улаан/ их бохирдолтой
  • 201-300 /нил ягаан/ маш их бохирдолтой
  • 301-500 /хүрэн/ аюултай түвшин гэж ангилдаг байна.

Жил бүрийн энэ үед тариалангийн талбайг шатааснаас болж агаарын бохирдол нь дээд цэгтээ хүрдэг Дели хотын хувьд энэ үзүүлэлт 383 буюу аюултай түвшинд байгаа юм. Харин Улаанбаатар хотын хувьд 171 буюу их бохирдолтой гэсэн ангилалд багтаж байна. “US AQI” индексээр бол их бохирдолтой гэсэн ангилал нь бага насны хүүхэд болон амьсгалын замын өвчтэй хүмүүст халтай, бусад хүмүүсийн хувьд аль болох гадуур удаан явахгүй байхыг зөвлөдөг.

Мөн дээрх цахим хуудас нь 2019 оны байдлаар дэлхийн 4680 хотыг агаарын бохирдлоор нь жагсаажээ. Ингэхдээ агаарт агуулагдаж буй нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын хэмжээг нь харгалзан үзсэн байна. Уг жагсаалтад Улаанбаатар хот дэлхийн 4680 хотоос 48-д жагссан байна. Түүнчлэн 2019 оны хамгийн их бохирдолтой улсуудыг жагсаахад Монгол Улс дэлхийн улсуудаас гуравдугаарт орсон байна. Уг жагсаалтыг мөн л нэг куб метр агаарт хэдэн микрограмм нарийн ширхэгт PM2.5 тоосонцор агуулагдаж байгаагаар гаргажээ.

Эх сурвалж: https://www.iqair.com/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 103.212.119.176

Сонин саарал утаа нэг л биш санагдаад байгаа хоолоы хорсгож харшил хөдөлгөдөг

Avatar

Монгол улсын иргэн 2020-10-30 202.9.46.230

Одоогоор хамгийн их агаарын бохирдолтой хот боловч удахгүй хорт хийгээр бохирдсон дэлхийн 1 номерийн хот болох биз. Сайжруулсан түлшний нүдэнд харагдахгүй хор дэлхий дээр монголоос өөр хаана ч бхйхгүй байх даа. Хольц нь хортой бодистой гэдэг нь үнэн шүү дээ

Avatar

Зочин 2020-10-30 202.9.46.208

Батбаясгалан дарга утаанаас салсан бахдам амжилттай 381 жилийн ой угтав гэсэн. iqair.com ийг гүтгэсэн гэж Цагдаад өгие. Манай Хүүк гуай сэлэм буугаа авч очоод үзүүлээд өгөх биз.

Avatar

ИРГЭН 2020-10-30 59.153.114.72

ОО БРАВО МИНИЙ ЭХ ОРОН АЙРГИЙН ГУРАВТ ШААЖИЙНАА ЯМАР ГОЁ ВЭ? ӨШӨӨ ДЭЭШЛЭЭРЭЙ МИНИЙ ЭХ ОРОН УТААНДАА ДАССАН НИЙСЛЭЛТЭЙ ААРД ИРГЭДИЙХ НЬ УУШИГ НЬ ЦЭВЭР ХАР НОМИН БИЛЭЭ ХОРЖИЙЛОО

Avatar

ИРГЭН 2020-10-30 202.126.92.82

ТОРТОГНЫ ОРОНД ХҮХЭРТ ХИЙГЭЭР БОХИРДУУЛААД БНА. ТЭГЭХЭЭР ЯАЖ САЙН АГААРТАЙ БХ ВЭ. ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТ ХЭРЭГЛЭХ НҮҮРСИЙГ АХУЙД ХЭРЭГЛЭХЭЭР ЯМАР ОЛИГ БХ ВЭ..

Avatar

Зочин 2020-10-30 202.179.26.77

mashinii yandand shuultuur tavihgui bol agaar tsevershih asuudal duusahgui baih daa

Avatar

Зочин 2020-10-30 202.126.89.190

4 р байр гэдэг чинь амжилт. урьд нь 1.2 т байдаг бсан. Оодрог байя л даа

Avatar

Зочин 2020-10-30 64.119.17.58

man,an-iig songsoson humuus anduursan songoltoo huleej avtsgaa.

Avatar

Зочин 2020-10-30 59.153.114.217

Утааг шийдэв! Түгжрэлийг шийднэ! гэж МАН сая ялсан шүү дээ

Avatar

Зочин 2020-10-30 202.126.89.240

Utaa arilaagvi baihoo !

Avatar

Zochin 2020-10-30 64.119.17.212

Ih l tortortoi yum. Manaih " Tengis" kino teatriin hoino bdag. Hushig, divanii burees ih amarhan har bolj, tavilgand tortog urd jiluudees iluu tortoj bna.

Avatar

Зочин 2020-10-30 209.173.2.80

gertei ailuudaa hotoos gargaachee !!! bugdeeree uvduj uheh n bna

Avatar

Зочин 2020-10-30 202.179.24.183

Одоо бүүр аюултай болсон Энэ шахмал түлшийг Хятадад жил гаран туршаад болисон . Түүнийг нь МАН сонгуулийн шоу хийх гэж оруулж ирээд бид нар хордоод сууж байгаа шүү дээ ! Ёстой дээшээ л гарч байвал юу ч хийхээс буцахгүй , аймаар хүмүүсийг толгой дээрээ тахичихаад суугаад байна даа бид яана ааа

Avatar

Зочин 2020-10-30 103.212.119.176

Үнэн бол алуурчид юи бишүү

Avatar

Зочин 2020-10-30 124.158.71.27

Улаанбаатарын агаар цэвэршсэн гэж шал худлаа шаасан байна. Хоосон амлалт.

Avatar

Зочин 2020-10-30 202.126.88.131

Монголд аливаа асуудлыг шийдэхдээ Хувь Хувьсгалынхан цуглаж Сeминар нэрийдлээр баахан шаваагаа ханатал ярьж ярьчихаад тардаг заншилтай тэгээд бодит Үйлдлээр хийж бүтээж байгаа юм байхгүй хирнээ хэдэн биёсээ буруушааж муулж үзэн яддаг….Сүүлийн үёд харанхуй өрөөнд том цагаан ананасны урд Билл Гэйтс шиг гоё ярьдаг моод дэлгэрч бн….Хоосон ХЭЛБЭР-ээ гэж…..

Avatar

asd 2020-10-30 142.127.57.80

muu muuhaigaraa bol mongol yaaltachgui delhiin manlai umaa

Avatar

БӨӨ ТЭНГЭР 2020-10-30 103.43.79.111

буруу зөв рүльтэй машин холилдож явдаг улс Монголоос өөр улс дэлхийд байна уу?гаргаад өгөөрэй, дэлхийн жишиг дагаад дизиль машин хориод хуучин машин татвараар дарамтлаад хөдөөрүү шахчихвал АГААР ЦЭВЭРШИНЭ ДЭЛХИЙГЭЭС ЗӨВ ЮМАА АВААЧ

Avatar

Зочин 2020-10-30 64.119.25.212

зөв, буруу рультэй машин манайд маш сайн тохирдог. манай улс угаасаа ингэж системчлэгдсэн байдаг. түүнийг эвдэхэд их бэрх

Avatar

Зочин 2020-10-30 103.26.194.18

zun yagaad agaar tseverhen bna

Avatar

/*-*/ 2020-10-30 49.0.212.165

Зун гэр хорооллынхон гал түлдэггүй

Avatar

АД 2020-10-30 202.21.96.171

тээврийн хэрэгсэл агаар бохирдлын эзлэх жин 8% илүү байхгүй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж