Энэ долоо хоногийн эхээр “RIM”-ийн хувьцааны ханш илүү өндөр үнээр арилжаалагдаж эхэлсэн. Гэвч мягмар гаригт тус компани “BlackBerry Torch” загвараа танилцуулсны дараа хувьцааных нь ханш буцаж унасан байна. Уг төхөөрөмж хөрөнгө оруулагчид, худалдан авагчдын хүслийг төдийлөн төрүүлж чадаагүй бололтой бөгөөд одоо байгаа байдал нь зах зээл дээрх стандарттай хөл нийлүүлээгүй байна. Тухайлбал урагшаа харсан камер байхгүй, “high-def” форматтай видео авч чаддаггүй хэмээн шүүмжилж байгаа бол “Boy Genius” уг утасны дэлгэцийг “инээд хүрэм” гэж тодорхойлсон байна. Уг утас “BlackBerry 6” үйлдлийн системтэй юм байна. Эдгээр нь гэхдээ анхны л үнэлгээнүүд тул “BlackBerry”-д утсаа “iPhone” юм уу “Android” үйлдлийн систем ашигладаг өөр бусад утаснуудаар солих хүсэлгүй хүмүүсийн сэтгэлийг татах өөр бусад зүйл байгаа нь эргэлзээгүй. Гэсэн хэдий ч “RIM”-тэй хэвээр үлдэх нь нэлээд хатуу сонголт байж магадгүй. Түүнчлэн “BlackBerry”-д зориулсан программууд сонголт багатай байгаа нь хэрэглэгчдэд нөлөөлж байна.
Т.Бадрах