УИХ-ын чуулган хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган хуралдахгүй

УИХ-ын чуулган хуралдахгүй

Хуваарь ёсоор өнөөдөр/2020.10.30/ УИХ-ын чуулганы хуралдаантай ч хэлэлцэх асуудал байхгүй тул хуралдахгүй юм байна. Тодруулбал, энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдээ өчигдрийн чуулганаар хэлэлцэж дууссан. Харин ажлын хэсгүүд, зарим дэд хороо  хуралдана.

09.00 цагт

  • Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.

12.00 цагт

  • Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

15.00 цагт

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 350 тоот өрөөнд болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж