“Halloween”-ий баярыг Сүнсний баяр гэж нэрлэдэг ба энэхүү баярын үүсэл нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна.
Монголчууд бид сүүлийн 10 жил энэхүү баярыг тэмдэглэн ирсэн ба Монголын анхны “Halloween Parade” Мишээл Экспод байрлах “Walking street”-д 10-р сарын 31 болон 11-р сарын 1-ний Бямба, Ням гарагт 12 цагаас эхлэнэ. Тус өдрүүдэд гэр бүлд зориулсан хоолны фестиваль, хамтлаг дуучдын тоглолт, циркийн үзүүлбэрүүд гээд олон олон үзүүлбэрүүд нэгэн дор тоглогдох юм байна.
Бямба, Ням гарагийн 17:00 цагаас шилдэг Halloween хувцаслалттай гэр бүл, найзуудыг шалгаруулах уралдааны шалгаруулалт болох тул та энэхүү уралдаанд идэвхитэй оролцож шагналын эзэн болоорой.
Холбоо барих утас: 8811-3280
Хаяг: Хан-Уул дүүрэг, Мишээл Экспо, Misheel Walking Street
Холбоотой мэдээ