16.4 сая америкчууд шоколадтай сүүг бор үнээнээс гардаг гэж боддог | News.MN

16.4 сая америкчууд шоколадтай сүүг бор үнээнээс гардаг гэж боддог

16.4 сая америкчууд шоколадтай сүүг бор үнээнээс гардаг гэж боддог

16.4 сая америкчууд шоколадтай сүүг бор үнээнээс гардаг гэж боддог

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дөхөхийн хэрээр америкчуудын бодол санааны тухай олон хачирхалтай судалгааг эрдэмтэд хийх болжээ. Тэдний хэнийг сонгох вэ гэдгээс эхлээд дэлхийн дулаарлын талаар үзэл бодол, эрүүл мэндээ хамгаалах тухай санал хураалт зарласан платформууд хүмүүсийн бодол санааг нарийн шинжлэхийн тулд цаг зав, хүч хөдөлмөрөө харамлалгүй хичээн ажиллаж байгаа билээ.

Энэ мэтээр сонгуулийн эргэн тойронд олон янзын асуудал хөндсөн санал хураалтуудын хажуугаар хуучны нэгэн санал асуулга эргэн сэргэж, америкчуудыг талцуулсан нь шоколадтай сүүний тухай санал асуулга байв. Энэхүү судалгаанаас үзвэл маш олон америкчууд шоколадтай сүү хэрхэн бүтдэгийг сайн мэддэггүй бололтой. Хүнсний инновацийн төвөөс зарласан дээрх санал асуулгад оролцсон хүмүүсийн 48 хувь нь шоколадтай сүү хэрхэн бүтдэгийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Хачирхалтай нь, судалгаанд оролцсон хүмүүсийн 7 хувь нь шоколадтай сүүг бор үнээнээс гардаг гэж боддогоо бичжээ.

Дээрх санал асуулга 2017 онд эхэлж, тухайн үедээ 18-аас дээш насны 1000 хүн оролцоод өнгөрч байжээ. Харин энэ жил мартагдаад байсан тус санал асуулга эргэн сэргэж илүү олон хүн оролцсон нь энэ юм. Эрдэмтэд судалгааны үр дүнг хөрвүүлж үзэхэд 16.4 сая америкчууд үнэхээр шоколадтай сүүг бор үнээнээс гардаг хэмээн итгэдэг гэх тоо гарчээ.

Судалгааны үр дүнд эрдэмтдийн олж мэдсэн өөр сонирхолтой дүгнэлтүүдээс дурьдвал, санал асуулгад оролцсон хүмүүсийн 37 хувь нь сүүг шууд савнаас нь уудаг, 29 хувь нь хүүхэддээ авч байна гэж хэлж шоколадтай сүү худалдаж аваад, тэрийгээ өөрөө уудаг ажээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
123
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ялгаа байхгүй 2020-10-30 124.158.78.150

Монголчууд ялгаа байхгүй, Саранд хэтэвчээ нээж мөнгө дууддаг байж…

Avatar

Зочин 2020-10-30 202.126.88.131

Blonde huuhnuud herhen t.e.n.e.glesen tuhai onigoo zunduu bdag yum bilee

Avatar

Англи явнаа 2020-10-30 66.181.161.6

За за Их Британид очсон нь дээр юм байна арай соёлтой ухаантай улс

Avatar

Boldko 2020-10-30 66.181.161.108

Muu vxervv

Avatar

Зочин 2020-10-30 86.153.215.133

Yag iim nohduud ernhiilogch-oo songodog baihgui yu daa.

Avatar

123456 2020-10-30 49.0.212.165

Ооркууд ингэж үүсдэг юм, ахуйгаасаа холдсоны харгай, хүнийг хэлэлтгүй манайхан ч ялгаа байхгүй

Avatar

Зочин 2020-10-30 69.140.120.173

Америкийг муулж суухаар,өөрсөдөө тийм илүү ухаантай мэдлэгтэй юм бол эх нутгийнхаа ямар байгааг нэг харчих.Бас Монголд money гүй яаж амьдарч болох тухай бичнэ үү

Avatar

Зочин 2020-10-30 67.8.224.52

Neg l ix uzen yadarchid l baidag shdee,odoo bol Asia xumuust ix durgui bolson ni ilt medegddeg shdee

Avatar

зочин 2020-10-30 66.181.186.211

Ямар ч тэнэг хүн итгэхээргүй юманд итгээд америкчуудыг муулаад сэтгэгдэл бичээд байгаа нөхөдүүд сэтгэхүй муутай тэнэгээрээ гайхуулаад байгаа юмуу хаашаа юм ха ха

Avatar

Зочин 2020-10-30 124.158.69.127

чи харин эсэргээрээ хөгжилтэй, хүчтэй улс болохоор бүх зүйл нь агуу гэж боддог тэнэг үү

Avatar

Зочин 2020-10-30 59.153.114.98

Ах нь АНУ-д 10 жил болоод Монголдоо ирээд 5 жил болж байна. Уул нь сайхан газар. Гэхдээ би нэг юм ойлгосон юм. АНУ-д байдаг шиг ясан толгойнууд манайд байдаггүй гэж. Харин жаахан барууны тухай яриад хөөргөчихвөл хэдэн хөөрүү пацаанудтай ажилчинтай болж болох юм байна. Одоо тэгээд яг чам шиг амьтдыг зараад ах нь сайхан л амьдарч хага баяжиж байна.

Avatar

/*-*/ 2020-10-30 49.0.212.165

Зөв, манай ооркууд күэй мөн мундаг шүү

Avatar

Зочин 2020-10-30 146.115.161.230

Tsaaduul chin chadna. Afrik bol neg uls. Asiad zuvhun hyataduud baidag. Delhiin gazriin zurag deer ulsaa zaaj meddeggui. Delhii 10000 jiliin nastai. Tuviin jaahan huduunii muj hotuudaar sum mumd ochihgui bol yur n durgui. Tom gurnii uzuur yozoor n hurtel gaihmaar. Uhaantai hun gej uhaalag bus zalitai huniig heldeg. Mungu olj baival uhaalag. Yaj gedeg n neeh chuhal bish. Tiim l niigem bn daa ANU gej.

Avatar

Зочин 2020-10-30 139.5.218.194

ugaasaa amerikchuud ymarch medleggui ym bnaleee naad zahiin medleg meddgui sonin humuus bdiim bna lee

Avatar

Зочин 2020-10-30 103.26.195.127

Америкууд бол ёстой мулгуу. Зарим y, улсынхаа нийслэлийг ч мэдэhгүй хүн байна. Ийм хүмүүс бол нөгөө хүн чанар, хайр энэрэл энэ тэр ёстой мэдэхгүй. Нэг ёсны робот болсон. Толгойд нь байгаа ганц зүйл бол …. money money money ………………..

Avatar

Guest 2020-10-30 73.158.217.222

Yag sh dee. Haanaas iim hudlaa medee olood tavisan yum boloo? Ene chini zugeer l joke baihgui yu.

Avatar

Зочин 2020-10-30 202.126.88.131

Амeрикчууд хэрэгтэй хэрэггүй эрдэм ном сурч ; Олдсон Тэтгэлэг болгонд очиж сурдаггүй гэнэ лээ….
Монголд бол ном уншсан солиот бүхэн төрийн толгойд гарч юу дуртайгаа бурж байгааздээ……энэ чинь л боловсрол биш…

Avatar

Титэм үг айлдагч Бурхан 2020-10-30 202.179.25.197

Хүү минь ингэж ярьж болохгүй.Ном уншсан хүн Монголд төрд гардаггүй юм.

Avatar

Зочин 2020-10-30 202.9.46.66

Монголд бөх хүүтэй болвол дарга хүүтэй боллоол гэсэн үг. Ирээдүйн амьдрал баталгаатай болжийноо.

Avatar

Зочин 2020-10-30 203.91.115.48

Ийм л болсролтой улсын боловсролын тогтолцоог хуулж авч ирээд монголдоо нэвтрүүлж байгаа шүү дээ

Avatar

Зочин 2020-10-30 43.242.242.57

HAR HUNEES HAR SUU GARNAA GEJ

Avatar

Зочин 2020-10-30 202.179.25.197

ОРОН ГЭРИЙН ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААД ПИЙШЭНД Ч ХАВЧИГДИХААРАА ЦАГДАА ДУУДДАГ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ.БОЛООГҮЙ ДАРАА НЬ ТЭР АЙЛЫГ ПИЙШИНГЭЭ СТАНДАРТЫН БУС БАРЬЖ НАМАЙГ АЮУЛД ОРУУЛСАН ГЭЖ ЗАРГАЛДААД ЗАРГАА АВСАН ГЭЖ БАЙГАА.

Avatar

Зочин 2020-10-30 124.158.70.122

гариг андуурсан бололтой хаха, ком бичихдээ оросгүйгээр байж чаддаггүй нэг нөхөр заавал байх юм аа хаха

Avatar

гурилтай шөл 2020-10-30 43.228.131.191

ха ха ха ха

Avatar

Flat earther 2020-10-30 202.131.229.146

Earth is flat!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж