16.4 сая америкчууд шоколадтай сүүг бор үнээнээс гардаг гэж боддог

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

16.4 сая америкчууд шоколадтай сүүг бор үнээнээс гардаг гэж боддог

16.4 сая америкчууд шоколадтай сүүг бор үнээнээс гардаг гэж боддог

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дөхөхийн хэрээр америкчуудын бодол санааны тухай олон хачирхалтай судалгааг эрдэмтэд хийх болжээ. Тэдний хэнийг сонгох вэ гэдгээс эхлээд дэлхийн дулаарлын талаар үзэл бодол, эрүүл мэндээ хамгаалах тухай санал хураалт зарласан платформууд хүмүүсийн бодол санааг нарийн шинжлэхийн тулд цаг зав, хүч хөдөлмөрөө харамлалгүй хичээн ажиллаж байгаа билээ.

Энэ мэтээр сонгуулийн эргэн тойронд олон янзын асуудал хөндсөн санал хураалтуудын хажуугаар хуучны нэгэн санал асуулга эргэн сэргэж, америкчуудыг талцуулсан нь шоколадтай сүүний тухай санал асуулга байв. Энэхүү судалгаанаас үзвэл маш олон америкчууд шоколадтай сүү хэрхэн бүтдэгийг сайн мэддэггүй бололтой. Хүнсний инновацийн төвөөс зарласан дээрх санал асуулгад оролцсон хүмүүсийн 48 хувь нь шоколадтай сүү хэрхэн бүтдэгийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Хачирхалтай нь, судалгаанд оролцсон хүмүүсийн 7 хувь нь шоколадтай сүүг бор үнээнээс гардаг гэж боддогоо бичжээ.

Дээрх санал асуулга 2017 онд эхэлж, тухайн үедээ 18-аас дээш насны 1000 хүн оролцоод өнгөрч байжээ. Харин энэ жил мартагдаад байсан тус санал асуулга эргэн сэргэж илүү олон хүн оролцсон нь энэ юм. Эрдэмтэд судалгааны үр дүнг хөрвүүлж үзэхэд 16.4 сая америкчууд үнэхээр шоколадтай сүүг бор үнээнээс гардаг хэмээн итгэдэг гэх тоо гарчээ.

Судалгааны үр дүнд эрдэмтдийн олж мэдсэн өөр сонирхолтой дүгнэлтүүдээс дурьдвал, санал асуулгад оролцсон хүмүүсийн 37 хувь нь сүүг шууд савнаас нь уудаг, 29 хувь нь хүүхэддээ авч байна гэж хэлж шоколадтай сүү худалдаж аваад, тэрийгээ өөрөө уудаг ажээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
125
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж