ОБЕГ: Машинтайгаа хавцал руу унаж, 1 хүн нас баржээ | News.MN

ОБЕГ: Машинтайгаа хавцал руу унаж, 1 хүн нас баржээ

ОБЕГ: Машинтайгаа хавцал руу унаж, 1 хүн нас баржээ

ОБЕГ: Машинтайгаа хавцал руу унаж, 1 хүн нас баржээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Өлгийн даваа гэдэг газарт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.29/ 00.25 цагт иргэн Л-ийн жолоодож явсан Зил 131  загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр хавцал руу унажээ. Ослын улмаас зургаан  хүн бэртэж, нэг  иргэн нас барсан бол азаар дөрвөн иргэн эсэн мэнд гарчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын Ерөнхий газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд 46 настай эрэгтэй Б, 38 настай эрэгтэй М, 36 настай эрэгтэй Э, 63 настай эрэгтэй М, 35 настай эрэгтэй Л, 32 настай эрэгтэй Б нарыг  сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, 36 настай эрэгтэй Г-ийн  цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн аж.

Дашрамд дурдахад, Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст аравдугаар сарын 26-29-ны өдрүүдэд  зам тээврийн ослын шинжтэй 984  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэний хоёр  нь хүүхэд байсан бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирчээ.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2020-10-30 150.129.142.35

Hangar harougaa avnashuude

Avatar

Zochin 2020-10-30 202.21.109.48

hujaa nar Samar awahgui bol hen ch Samar tuuhgui.Buh Doldorsureniin ajil.

Avatar

asd 2020-10-30 202.131.225.197

Та нар самар худалдаж авахаа, идэх ээ больчих. Аяндаа самар түүдэг хүнгүй болно.

Avatar

Зочин 2020-10-30 202.179.31.242

Ой мод байгалиа сүйтгээд өөр мөнгө олох арга байхгүй юм шиг аашлах юм

Avatar

er hvn 2020-10-30 203.98.76.186

hvnii shunal ihedej baigal eh hariugaa avna shvv, odoo naad samar jimsee bolitsgoo. aminaas vnetei samar aminaas vnetei zoos gej bhgvi

Avatar

Зочин 2020-10-30 202.21.108.211

Самар түүхээ болиосоо. Ой модоо хайрал!

Avatar

ЗОЧИН 2020-10-30 66.181.190.209

УУЛ НЬ МАЛАА МАЛЛАЖ БАЙГАА ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮС АМЬДРАЛ АХУЙ НЬ ХОТЫН МАНИУСААСАА ДЭЭР БАЙХ ШИГ. ГАДААНАА 2 3 МАШИН ТАВЬЧИХСАН. САМАР ЖИМС ГЭЖ БАЙХААР МАЛ МАЛАЛВАЛ ОВОО АШИГТАЙ САНАГДАХ ЮМ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж