Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

“Netflix” үнээ нэмжээ

“Netflix” үнээ нэмжээ

“Netflix” компани АНУ-д үйлчилгээний үнээ нэмж, сарын 14 ам.доллар болгожээ. Төлөвлөгөөний дагуу “Netflix”-ийн “HD library” сарын 14 ам.доллар, “HD programming” нь сарын 18 ам.доллар болж 1-2 ам.доллароор нэмэгдэх гэнэ. “Netflix”-ийн үндсэн багц нь сарын есөн ам.доллар хэвээр байх боловч “HD” хөтөлбөр рүү нэвтрэхийг хүсвэл нэмж төлбөр төлөх болж байна.

Тус компани өмнө нь 2019 оны тавдугаар сард сарын хураамжийн үнээ нэмж байв. АНУ-д 73.1 сая орчим хүн, дэлхий дахинаа 195 сая хэрэглэгч “Netflix”-ийг үздэг. Компани өнгөрсөн зун зөвхөн АНУ, Канадад хэрэглэгч тус бүрээс 13.40 ам.долларын орлого олжээ.

Эх сурвалж: Hollywood Reporter

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж