Органик хүнсний бүтээгдэхүүнийг тусгай дэлгүүрт худалдана

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

Органик хүнсний бүтээгдэхүүнийг тусгай дэлгүүрт худалдана

Органик хүнсний бүтээгдэхүүнийг тусгай дэлгүүрт худалдана

Элдэв химийн бодисын оролцоогүй хүнсний органик бүтээгдэхүүнээр дагнасан дэлгүүрүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэх саналыг ОХУ-ын Холбооны зөвлөлд хэсэг депутат тавьсан байна. 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс хүнсний органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих хууль ОХУ-д хэрэгжиж юм. Гэсэн ч төрөөс илүү дэмжлэг хэрэгтэй байгаа хэмээн тэд үзэж байгаа ажээ.

Холбооны зөвлөлийн Газар тариалан, хүнсний бодлогын хорооны дэд дарга Сергей Белоусовын хэлснээр өнөөдрийн байдлаар Оросын органик хүнсний бүтээгдэхүүний эргэлт 250 сая ам.доллараар хэмжигдэж байна. Түүний үзэж байгаагаар органик бүтээгдэхүүний тариалалт нь химийн бордооны тусламжтайгаар гарган авч байгаа бүтээгдэхүүнээс хамаагүй илүү зардал шаардаж байгаа юм.

Үндэсний органик бүтээгдэхүүний холбооны гүйцэтгэх захирал Олег Мироненкогийн хэлснээр үндэсний органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулах, химийн бодисын оролцоотойгоор гарган авсан бүтээгдэхүүнээс ялган таних шаардлага байгаа ажээ. Тиймээс тусгайлсан дэлгүүр ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж