ОХУ: Цэргийн албанаас чөлөөлөх үндэслэлийг нэмэх санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

ОХУ: Цэргийн албанаас чөлөөлөх үндэслэлийг нэмэх санал гаргажээ

ОХУ: Цэргийн албанаас чөлөөлөх үндэслэлийг нэмэх санал гаргажээ

Насанд хүрээгүй дүү нарынхаа албан ёсны асран хамгаалагч бол цэргийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэсэн нэмэлтийг холбогдох хуульд нэмснийг ОХУ-ын Төрийн Дума хоёр дахь хэлэлцүүлгээр баталсан байна.

Хуульд оруулсан нэмэлтээр 16 хүртэлх насны хүүхдээ ганцаараа өсгөдөг, гэр бүлийн өвчтэй гишүүнээ асран халамжилдаг /эцэг эх, эхнэр, ах эгч, дүү, өвөө, эмээ/, нэг эцэг эхийн насанд хүрээгүй дүүгээ асардаг бол цэргийн албанаас түр чөлөөлөгдөж болох ажээ.

Өмнө байсан хуулиар ганцаараа хүүхдүүдээ өсгөдөг, бага насны 2-3 хүүхэдтэй, гурав хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, эхнэр нь жирэмсний 26 долоо хоногоос дээш байгаа бол цэргийн албанаас түр чөлөөлж байжээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж