Ямар үед COVID-19-ийг гэртээ эмчилж болох вэ?

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

Ямар үед COVID-19-ийг гэртээ эмчилж болох вэ?

Ямар үед COVID-19-ийг гэртээ эмчилж болох вэ?

COVID-19-ийн халдвар авсан хүн ямар нөхцөлд гэртээ эмчлүүлж болох тухай зааврыг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд тушаалаар баталсан байна. Уг заавраар өвчтөн өөрийн гэсэн тусдаа өрөөтэй, нийтийн болон оюутны байранд амьдардаггүй, настай хүмүүстэй амьдардаггүй байх ёстой ажээ.

"COVID-19-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан өвчтөнд гэрээр эмчилгээ хийж болно. Гэхдээ дараах нөхцөлд: оюутны болон нийтийн байранд амьдардаггүй, 65-аас дээш насны ахмад хүнтэй амьдардаггүй, архаг хууч өвчтэй, тэр дундаа бронхит, зүрх судасны архаг хууч өвчтэй хүнтэй амьдардаггүй, тусдаа өрөөтэй, эмчийн өгсөн эмчилгээ, халдвар хамгааллын дэглэмийг сахих боломжтой байхыг зааварчилсан байна.

Энэхүү заавар нь COVID-19-ийн өвчлөлийн нөхцөл байдлаас шалтгаалан түр хугацааных байх юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж