"Петровис" группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр өвчний улмаас Герман улсад эмчлүүлж байжээ.
Тэрээр Монголын бизнесийн салбарт олон жил ажилласан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг байлаа.
Тэрээр 1997 онд "Петровис" ХХК-г үүсгэн байгуулж, түүнээс хойш салбартаа нэвтрүүлсэн олон ажил, амжилтаар анхдагч бас тэргүүлэгч нь байсан. Тодруулбал, байгальд ээлтэй “ЭКО” ШТС, олон улсын стандартад нийцсэн хамгийн том хүчин чадалтай бүрэн автомат “Шинэ Толгойт” агуулах, санхүүгийн тайлагналын олон улсын стандартын санхүү бүртгэлийн “Майкрософт Навишн” систем, нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу гэгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын ISO стандартуудыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны компани болгосон, олон улсад өргөн хэрэглэгддэг орчин үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн Евро-5 шатахууныг нэвтрүүлсэн зэрэг амжилтыг бүтээжээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд, группийн хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Холбоотой мэдээ