Төсөв 2021: Хэнтий аймагт хамгийн их бүтээн байгуулалт өрнөнө | News.MN

Төсөв 2021: Хэнтий аймагт хамгийн их бүтээн байгуулалт өрнөнө

Төсөв 2021: Хэнтий аймагт хамгийн их бүтээн байгуулалт өрнөнө

Төсөв 2021: Хэнтий аймагт хамгийн их бүтээн байгуулалт өрнөнө

2021 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын байнгын хороод хийсэн. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор 2021 оны төсвийн төслийг тэвчиж болох зардлуудаа танаж, эдийн засгаа тэлсэн, орлого нэмэгдүүлсэн, зардлаа бууруулсан, төсвийн сахилга байттай байх ёстой гэж эдийн засагчид үзэж буй. Учир нь дэлхий нийтээрээ цар тахлаас үүдэж, эдийн засгийн хүнд нөхцөлтэй байгаа учраас бид ч гэсэн төсвийн сахилга баттай байж, орлого нэмэгдүүлж, эдийн засгаа өсгөх бодлого баримтлах ёстой юм.

Ирэх жилийн төсөвт аль аймаг хамгийн өндөр төсөвтэй, аль аймаг хамгийн бага төсөвтэй, хөрөнгө оруулалтуудыг хэрхэн тусгасан талаар мэдээлэл хүргэж байна.

ХЭНТИЙ, ДУНДГОВЬ АЙМГУУД ХАМГИЙН ӨНДӨР ТӨСӨВТЭЙ

Өнгөрсөн онд Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарыг Хэнтий аймагт өндөр төсөв суулгасан хэмээн шүүмжилж байсан. Тэгвэл энэ удаад ч мөн Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалтуудыг суулгажээ. Тухайлбал,  Хэнтий аймаг 60,2 тэрбум төгрөгийн төсөв тусгуулснаас 38 шинэ ажлыг/ хөрөнгө оруулалт/ 29,5 тэрбум төгрөг  хийж хэрэгжүүлэхээр ирэх оны төсөвт тусгажээ.

Өөрөөр хэлбэл, бусад аймгуудаас зургаа дахин их төсөв тусгуулсан байгаа нь мөн л шүүмжлэл дагуулж байна.  Эдгээр ажлуудаас дурдвал иргэдэд үйлчлэх төв дөрвөн суманд, олон суманд соёлын төв, гурван суманд тус бүр хоёр тэрбумын соёлын төв. Нэг соёлын төвийн засвар 600 сая төгрөг. Гэтэл бусад аймгийн соёлын төвийн засвар дээр дунджаар 200 сая төгрөг тусгасан байгаа юм.

Хамгийн өндөр хөрөнгө оруулалттай аймгаар  Дундговь аймаг удаалж байна. Тус аймагт ирэх жил  57.3 тэрбум үүнээс энэ жил 40.80 тэрбумыг нь 2021 ондоо багтааж авна. Хөрөнгө оруулалтын ажилд дулааны станц, хоёр сургууль байгуулахаар төсөвлөж, 2021 ондоо төсвөө бүтэн авахаар тусгажээ.

Гэтэл бусад аймгуудын төсөв дунджаар 4-5 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын тоо дунджаар 10 орчим байгаа юм. Мөн хамгийн бага төсвийг Өмнөговь, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудад тавьжээ.

Тайлбар: Шинээр хийгдэх бүтээн байгуулалтын төсвийг аймаг, дүүргээр хамгийн ихээс нь бага руу жагсаав

Аймаг, дүүрэгШинээр хийх бүтээн байгуулалтуудДүн2021 онд санхүүжих дүн
1Хэнтий аймаг3860,2 тэрбум29.5 тэрбум
Дундговь аймаг1557.5 тэрбум40 тэрбум
Баянзүрх дүүрэг2653.5 тэрбум13 тэрбум
Чингэлтэй дүүрэг1330.6 тэрбум16.4 тэрбум
Архангай аймаг1828.3 тэрбум6 тэрбум
СХДүүрэг1127.8 тэрбум8 тэрбум
Сүхбаатар дүүрэг1526,5 тэрбум9,6 тэрбум
Хөвсгөл2924,2 тэрбум6,7 тэрбум
Хан-Уул дүүрэг1523,2 тэрбум6,5 тэрбум
Баянхонгор423 тэрбум8 тэрбум
Ховд аймаг1122,3 тэрбум6,3 тэрбум
Дархан-Уул аймаг822,2 тэрбум4,8 тэрбум
Увс аймаг2421,8 тэрбум6 тэрбум
Төв аймаг1221,3 тэрбум6,2 тэрбум
Өвөрхангай аймаг2019,7 тэрбум6 тэрбум
Орхон аймаг719,3 тэрбум5,4 тэрбум
Дорнод аймаг318 тэрбум4 тэрбум
Дорноговь аймаг316,8 тэрбум4 тэрбум
Баян-Өлгий аймаг1814,9 тэрбум6 тэрбум
Сүхбаатар аймаг613,6 тэрбум5 тэрбум
Баянгол дүүрэг1413,5 тэрбум6 тэрбум
Завхан аймаг711,9 тэрбум4 тэрбум
Говь-Алтай1010,4 тэрбум4,1 тэрбум
Булган99,4 тэрбум4 тэрбум
Өмнөговь109,2 тэрбум4 тэрбум
Сэлэнгэ48,8 тэрбум4 тэрбум
Говьсүмбэр23,1 тэрбум1,6 тэрбум
Багануур101,6 тэрбум1,6 тэрбум
Налайх21,6 тэрбум1,6 тэрбум

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-30 130.253.28.6

tujl

Avatar

Монгол улсын иргэн 2020-10-30 202.9.46.230

Ёстой дүүрчихсэн новшнууд юмаа. Улс орноо хөгжүүлэхийн төлөө биш яаж дараагын сонгуульд гарах вэ гэдэг л гол ажил нь юм даа. Хэнтий аймагт төсөв их хувиаралсандаа биш харин хуруггүй баахан сүм дугана хөдөө хээр барьж байгаа нь л тэнэглэл юм. Аймгын төвөө л ядахдаа тохижуулдаг байгаа даа. Хэдэн айлыг орон сууцтай болгох, сургууль, цэцэрлэг барих хэрэгтэй юм бишүү.

Avatar

Зочин 2020-10-30 139.5.218.188

Эзэн Чингэсийн нутагт бүтээн байгуулалт дээд түвшинд хийх ёстой, Энэ их гээд байгаа мөнгө харин ч бага байна. Энэ бол Зөвхөн Чингэсийг хүндэтгэж байгаа биш, ирээдүйд энэ улс хангалттай орлого олох хамгийн хямд эх үүсвэр болж чадна. Лалрууд номын сан, музей зэрэг соёлын бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаа нь хэн болохоо харуулж байна. Бусад бүтээн байгуулалтыг энэ ЗГ хангалттай хийж байгааг харж байна.Хажуугаар нь 2012-2016 оны их өрийг хагаслаж, заримыг өмнөхөөс бага хүүтэй зээлээр сольж байна

Avatar

Dundgovi bol bolj bnaa.. 2020-10-30 202.131.225.197

manai aimaguud dund hamgiin yduu hogjil muutain Dundgovi, Govialtai aimag ch dee.. iimees Dundgobid horongo oruulalt ondor bgaa bolj bna. urid dandaa UBS HOBD aimaguud l hamag tosoviig abdag ch dee…

Avatar

Zochin 2020-10-30 202.9.46.177

Болиосой ичмээр баахан соелын тов спорт заал монго угаалт бна шдээ зам алгав сангийн сайдын хэлээд бсан унэн шударга бус олон шавар байраа болиж petscan хавдарын эс эрт оношилдог аппарат оруулж ард иргэдээ урьдчилж сэргийлээчээ

Avatar

blcn 2020-10-30 216.200.84.189

BOXIPDUULAX CUCTEM XAJUUD NI BARIJ,SHUPGEEJ ,
SHARLUULJ ,TAARUULJ,AIMSHGAAR,YMXIIGEER YRGEELEE AJILUULJ BN

Avatar

ODOO YED OOPSDUNDUUN 2020-10-30 216.200.84.189

BOLIOCHEE, XYNII YUMIIG NURAAJ TAARUULJ

Avatar

Зочин 2020-10-30 216.200.84.189

nigeryydee goeson,byexgyi doloon dop omog

Avatar

Зочин 2020-10-30 216.200.84.189

opcyydiin ner barisande

Avatar

Зочин 2020-10-30 119.40.98.177

Хэнтий аялал жуулчлалын бүс боллоо гэхэд юу үзэх гэж ирэх вэ? юу ч байхгүй, Шинээр барьж байгаа барилгыг үзэхээр ирэх үү. Чингистэй холбоотой 5 байгууламж, далд уурхайн музей баригдана. Эдгээрт тавиад үзүүлэх үзмэр байна уу. Чингистэй холбоотой эд зүйлс гэж байдаггүй үхснээс нь хойш бичигдсэн МНТ-ны эртний чимэл хувь хятадад байдаг гэдгээс өөр бодит зүйл байна уу. Хятадууд шиг нэг зүйл хийчихээд эдэлж явсан зүйл гэж үзүүлэх үү. Хайран төсвийн хөрөнгө.

Avatar

чамд зориулав 2020-10-30 202.55.188.36

Үзэе гээд зоривол тэнд үзэх зүйл бий. Эхлээд өөрийгөө бэлд ном унш. Хоосон толгойлж мал болтлоо архидаж байгаад ирвэл чи юу ч үзэхгүй. Хэнтийд чамд үзүүлэх гэж нэг ч дууриамал зүй хийгээгүй. Газар дээр нь очоод үз. Өглөгчийн хэрэм, Рашаан хадны тамга, Дуурилаг нарсны хүннүгийн булш… олон дургал байна. Эдгээрийг очоод дуураймал байна уу, үгүй юу гэдгийг үз. Энэ бол түүх

Avatar

уншигч 2020-10-30 66.181.169.116

ерөнхий сайдын нутаг гэгдэгсэд сайхан юм аа

Avatar

ИРГЭН 2020-10-30 202.126.92.82

ХАДГАЛАМЖ БАНКНЫ ХУЛГАЙД НЭР ХОЛБОГДСОН КАЗИНОДСОН ХҮНИЙГ ТАХИЖ САЙД БОЛГОЧИХООД ЮУ ХҮЛЭЭХ ВЭ.

Avatar

ИРГЭН 2020-10-30 202.126.92.82

ХЭНТИЙГЭЭС ДОРНОД ЯВАХ ЗАМАА ЗАСААЧ , ХЭНТИЙГЭЭС ДОРНОД ЯВАХ ЗАМАА ЗАСААЧ ХЭНТИЙГЭЭС ДОРНОД ЯВАХ ЗАМАА ЗАСААЧ ХЭНТИЙГЭЭС ДОРНОД ЯВАХ ЗАМАА ЗАСААЧ ХЭНТИЙГЭЭС ДОРНОД ЯВАХ ЗАМАА ЗАСААЧ

Avatar

зочин 2020-10-30 64.119.19.145

90оноос хойш аймгуудаа 4-5р нь хариуцаж аваад тухайн 4жилдээ тѳсвѳѳс ахиухан хувиарлаад хѳгжүүлсэн бол ѳнѳѳдѳр бүх аймаг ѳндѳр хѳгжсѳн байх бсан хот ч сийрэг байх бсан ганц авах ажил гэвэл 21аймгийг хоттой засмалаар холбосон ажил юмуу даа

Avatar

зочин 2020-10-30 66.181.177.173

Үндсэнхуулийн өөрчлөльөөр гайгүй болох болов уу гэсэн чинь САХИЛ ХҮРТЭЭЛ шал ДОРДОВ гэдэг нь болов уу даа.
Энэ өөрчлөлт Гаднын улсын захиалгаар хийгдээд 2 дахт ЧОЙБАЛСАН төрүүлэх зориоготой байжээ. Барын зулзагыг бага дээр дарах хэрэтэй гэдэг үг байдаг. Залуучууд минь 90 оны хувьсгалыг дахиж хийх хэрэгтэй боллоо доо.

Avatar

Зочин 2020-10-30 192.82.75.22

хэнтийд жинхэнэ мөнгө угааж байна

Avatar

Д 2020-10-30 202.126.88.46

Хамгийн хүн ам ихтэй Баянзүрэх, Сонгино хайрхан дүүрэгүүд бага хөрөнгө туссан байна.

Avatar

ЗОЧИН 2020-10-30 66.181.190.209

МӨНГӨ ТӨСӨВЛӨЖ ЮМ ХИЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ ХИЙЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЬ ГЭЖ НОХОЙН БААС ШИГ ЮМ ХИЙГЭЭД БАЙХ ЮМ. ОЛИГТОЙ ЧАНАРТАЙ НЭГ МӨСӨН ЮМ БАРЬМААР БАЙНА. ЧИНГИС ХААНЫ МОРЬТ ХӨШӨӨГ БАРЬЧИХВАЛ ЖУУЛЧИД ИХ ИРНЭ ГЭЭД ЖЕНКО БАРЬСАН ӨНӨӨДӨР ХААНА БАЙНА. ӨВЛИЙН ӨВГӨН ШИГ ЮМ БАРЬСАН. БАРИГДМАЛ СЭТГЭХҮЙГЭЭСЭЭ САЛМААР БАЙНА. ЗАЛУУ ХҮЧТЭЙ БААТРЫН ДҮР ТӨРХТЭЙ БАЙСАН БОЛ. УРЛАГЫН БҮТЭЭЛ БОСГОХ ХЭРЭГТЭЙ. ХОЁРЫН ХООРОНД ОЛОН ЮМ ХИЙСНЭЭС НЭГ ТОМ ЮМ ХИЙМЭЭР БАЙНА. ТЭР АНДЛАЛ НТР БОЛ НОХОЙН БААС ШҮҮ.

Avatar

Зочин 2020-10-30 139.5.216.73

Ендерхаан Дадал хоероо хегжуулээд бусад сумдыг хаях хэрэгтэй ямарч хэрэггуй соелын тев нэртэй сонгуулийн байр л бариад бх юмаа

Avatar

BOLD 2020-10-30 66.181.178.33

dundgovi anh udaa gaigui tusuv tavijee. batbold gishuundee bayarlalaa.

Avatar

zochin 2020-10-30 203.217.139.242

төлж байгаа татвараа ийм зүйлд зарцуулж байгаа гэхээс дургүй хүрэх юм

Avatar

зочин 2020-10-30 43.242.241.210

Хүн байхгүй газар яасан ч их мөнгө зардын… УБ-т 60 хувь нь амьдарч байж, явган хүний зам ч байхгүй. Битүү түгжрээ, утаатай, халамжийг хэт даварсан поп бодлоготой манай улс ч улсад амьдраад байгаан. Сто нэээрээ Жавхлан юм даа

Avatar

ЗОЧИН 2020-10-30 202.179.8.4

ХҮРЭЛСҮХ, ОЮУН-ЭРДЭНЭ ГЭСЭН МУЛГУУ, САГСУУ ХОЁР БОЛИОЧЭЭ! МОНГОЛ УЛС ЭНЭ ХОЁР ХҮНИЙ ТОГЛООМ БОЛЖ ДУУСЛАА!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-10-30 66.181.180.215

Мөнгө олох юмыг л бүтээн байгуулалт гэнэ. Овоолсон шавар үзэх гэж ирэх жуулчин байхгүй.

Avatar

Зочин 2020-10-30 66.181.180.215

Үхсэнийх нь бүтээн байгуулалт. Шавар овоолчхоод.

Avatar

Зочин 2020-10-30 66.181.191.205

Монголын нэг ч гэсэн хэсэг нь өнгөтэй өөдтэй болж байвал аштай юу даа.

Avatar

Зочин 2020-10-30 124.158.109.140

Өмнөговь зэрэг аймаг урд нь бас л их мөнгө авсан даа. Дандаа тэгж бас болохгүй. Ээлж. шаардлага гэдэг зүйл байдаг даа…

Avatar

зочин 2020-10-30 66.181.191.223

Хэнтийн сумдад барих мэдээлэлийн төвүүд,спорт зал,шинэ сум,хөшөө дурсгалын төслүүдийг корона намдтал хойшлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-30 202.179.2.147

би цалингаасаа сард бараг сая-ыг татварт төлдөг, хайран татвар төлөгчдийн мөнгө, соёл иргэншил хөгжил үйлдвэржилт, технологи, хотжилтоос ирдэг

Avatar

Зочин 2020-10-30 202.131.243.190

E-mongol гээд бүгд цахим болж байхад юун олон "иргэдэд үйлчлэх мэдээллийн төв" бэЮ Оюун-Эрдэнээ

Avatar

зочин 2020-10-30 66.181.161.100

Хэнтийд гомочуудын ёслолын ордон барьж байгаа гэлүү ? .

Avatar

Ингэх ямар хэрэг байна У.Хүрэлсүхээ 2020-10-30 59.153.112.132

Ядаж улсын төсөвөө татвар төлөгчдийн мөнгийг зөв хуваарилаад сурчих. Энэ чиний мөнгө биш

Avatar

Зочин 2020-10-30 103.57.94.83

Энд эргээд Мөнгө босгох бүтээн байгуулалт огт алга. Энэ аймагт хүн амын хэдэн хувь нь аж төрдөг вэ? Улсын төсөвт хэр хэмжээний орлого бүрдүүлдэг зэрэг нь хамгийн гол хөрөнгө оруулалтын шалтаг болох ёстой, Гэтэл хөгийн нoвш хүрэлсүх, овоо юм болов уу гэж бодож байсан оюун-эрдэнэ нарын санал худалдаж авсаны төлөөсийг иргэдийн татвараар төлж байна.

Avatar

Зочин 2020-10-30 202.126.89.240

Jalga,doviin setgelgeeneesee salaahvi hvmvvs yaj uls oron udirdahav dee !

Avatar

Хэнтий хан 2020-10-30 66.181.169.116

Чингис хааны төрсөн нутаг ялал жуулчлалын гол бүс байх ёстой. БНХАУ-ын Ордосоос илүүтэйгээр жуулчдыг татдаг, үзэх харах юмтай
байх ёстой тул зориг гаргаад, хөрөнгө хаячихвал дараа унах ашиг нь их байх биз…

Avatar

Зочин 2020-10-30 192.82.72.208

Хийсэн сонголт нь шүү дээ. Одоо яаая гэхэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж