Нийслэлийн ойн барилдаанд улсын заан М.Бадарч түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ойн барилдаанд улсын заан М.Бадарч түрүүллээ

Нийслэлийн ойн барилдаанд улсын заан М.Бадарч түрүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойд зориулсан хүчит бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр/2020.10.29/ зохион байгуулагдлаа. Барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар СХ, Нутгийн буян групп, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч найман даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд СХ, ДХИС, Танил санаа ХХК, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.

 

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар СХ, Монтед констракшн, Рэд Вулкан ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат, Сүлд СХ, "ТЭЦ-4" ТӨХК, "Импрайлд Гоулд Майнинг" ХХК, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын начин Б.Ганхуяг аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан О.Наранбаатар, аймгийн заан М.Лхагвагэрэл нар үлдсэн юм.

Улсын шинэ цолтнуудаас аварга П.Бүрэнтөгс, улсын заан М.Бадарч, улсын харцага Ц.Одбаяр, улсын начин Д.Хүдэрбулга, улсын начин Т.Дүгэрдорж нар зодогложээ.

Барилдааны төгсгөлд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын аварга Д.Сумъяабазар тэргүүтэй хотын удирдлагууд хүрэлцэн ирж үзэж сонирхлоо. Улсын начин Б.Чимэдвандан допингийн эсрэг нэгэн уриалга гаргаж, түүнийгээ барилдааны турш хажуудаа тавьж суун бөхчүүд болон үзэгч олонд хүргэсэн юм. Энэ бол бөхчүүдийн зүгээс гаргаж байгаа зөв, зүйтэй уриалга байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж