Хиллари Клинтон сонгогчдын коллегийн гишүүн болжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон сонгогчдын коллегийн гишүүн болжээ

Хиллари Клинтон сонгогчдын коллегийн гишүүн болжээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон тус улсын Нью-Йорк муж улсын сонгогчдын коллегийн гишүүн болсон байна. Тэрбээр “Би Нью-Йорк дахь сонгогчдын коллегийн гишүүн боллоо. Би Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрис нарт саналаа өгнө"  гэж  хэлсэн байна.

Сонгогчдын коллеги гэдэг нь ерөнхийлөгчийн төлөө мужуудын нэрийн өмнөөс саналаа өгдөг “сонгогч” гэж нэрлэгдэх албан тушаалтан юм. Муж улс бүр хүн амынхаа тооноос хамааран харилцан адилгүй сонгогчийн коллегийн гишүүнтэй байдаг. Олон хүн амтай муж улс олон гишүүнтэй байх бол цөөн хүн амтай муж улс цөөхөн гишүүнтэй байна. Тус коллегид АНУ-ын 50 мужийн төлөөлөл, нийт 538 сонгогч байдаг. Тиймээс нийт санал хураалтын дүнгээр хэн олон санал авсан нь шууд Ерөнхийлөгч болно гэсэн үг биш.

Хиллари Клинтоны хувьд 2017 онд АНУ сонгогчдын коллегийн системээс ангижрах ёстой хэмээн уриалж байв. Учир нь тэрбээр өөрөө 2016 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа Трампаас гурван сая орчим илүү санал авсан ч сонгогчдын коллегийн системээр өрсөлөгчдөө ялагдсан юм. Трамп сонгогчдын коллегийн гишүүдийн 304 саналыг авсан бол Хиллариг 227 нь дэмжиж байв.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж