Шинэ ангиллын TOYOTA RAV4 худалдаанд гарлаа | News.MN

Шинэ ангиллын TOYOTA RAV4 худалдаанд гарлаа

Шинэ ангиллын TOYOTA RAV4 худалдаанд гарлаа

Өндөр борлуулалттай компакт ангиллын TOYOTA RAV4 автомашины 5 дахь үеийг ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИЙН зүгээс 2018 оны Нью-Йорк хотод зохион байгуулагддаг Авто шоунд танилцуулж, 2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр Монгол дахь албан ёсны нээлтээ хийж байсан билээ.

Энэ оны 10 дугаар сараас эхлэн хэрэглэгчдийнхээ сонголтыг нэмж TOYOTA RAV4 2WD загварыг Монгол Улсын зах зээлд албан ёсоор худалдаалж эхэлжээ.

Хэрэглэгч та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн TOYOTA RAV4 автомашинаас дараах 3 төрлийн ангиллаас сонголтоо хийх боломжтой болж байгаа юм.

  1. Toyota RAV4 Hybrid High
  2. Toyota RAV4 Petrol High
  3. Toyota RAV4 Petrol 2WD – ШИНЭ АНГИЛАЛ

Уг 5 дахь үеийн TOYOTA RAV4 автомашины ижил төрлийн, өрсөлдөгч брэндүүдийн автомашинаас ялгарах давуу тал нь уг ангилалд байх ёстой боловч уг шинж чанар нь алдагдаад байгаа бартаат замыг туулах үзүүлэлт байсан бөгөөд засмал болон бартаат замд ч найдвартай байх чанарыг хослуулж, бартаат замд бусдаас давуу байхаар шийдэлтэйгээр зохион бүтээсэн юм. Ингэснээр бусад ижил төрлийн автомашинуудаас илүү туулах чадвартай болсон бөгөөд уг шинжийг илтгэсэн хүчирхэг бөгөөд бат бөх байдлыг илэрхийлэх гадна дизайнтай болсон юм.

Шинэ ангиллын TOYOTA RAV4 автомашины үндсэн техник үзүүлэлт:

  • 4 цилиндр бүхий 1,988 см.куб бензин хөдөлгүүр
  • CVT хурдны хайрцаг
  • Дээд хүчин чадал: 148 морины хүч / 6,600 эрг.мин
  • Мушгих хүч: 206 нью.метр / 4,400 эрг.мин
  • Хэмжээс (мм): 4,595 х 1,855 х 1,701
  • Газраас тэнхлэг хүртэлх зай: 210 мм
  • Өөрийн жин: 2,091 кг
  • Шатахууны савны багтаамж: 55 литр

Гадна тоноглол:

  • Автомат тохируулгатай LED их гэрэл
  • Жолоодлогын үед асах LED туузан гэрэл
  • Урд манангийн гэрэл
  • 17 инчийн хайлшин обуд
  • Автомат тохируулгатай хажуугийн толь

Дотор тоноглол:

  • Суудлын материал: Даавуу
  • 2 бүсийн агааржуулалтын систем
  • USB холболт
  • Утасны Bluetooth холболт
  • Ухрахын камер болон арын зайн мэдрэгч

Аюулгүй байдал

  • Нийт 8 аюулгүй дэр
  • Зорчигч тус бүрийн 3 цэгийн суудлын бүс
  • Цахилгаан ажиллагаатай зогсоолын тормос
  • Автомашин тэнцвэржилтийн систем VSC
  • Өгсүүр газрын туслах систем
  • Хүүхдийн суудлын ISOFIX бэхэлгээ
  • AUTO HOLD буюу тормосын автомат систем
  • 3 төрлийн жолоодлогын горим

TOYOTA RAV4 автомашины давуу талууд:

1. Аюулгүй байдал

Тоёота Мотор Корпорацийн зүгээс 5 дахь үеийн RAV4 автомашины бүх ангиллыг аюулгүйн бүрэн дэрний (Нийт 8 аюулгүйн дэр) тоноглолтойгоор худалдаанд гаргаж эхэлсэн. Ингэснээр тухайн автомашиныг худалдан авсан худалдан авагч ямар ч нэмэлт төлбөргүйгээр бүрэн дэрээр тоноглогдсон автомашиныг хүлээн авах боломжтой болж байгаа юм. Учир нь, автомашины ангиллаас хамаарч аюулгүйн дэрний тоо болон байрлал хамаардаг байна.

Мөн түүнээс гадна уг автомашинд STAR SAFETY SYSTEM буюу дараах тоноглолуудтай.

  • Автомашин тэнцвэржүүлэлтийн систем (Enhanced Vehicle Stability Control VSC)
  • Автомашин шарвалтын эсрэг систем (Traction Control TRAC)
  • Үл түгжигдэх тормосны систем (Anti-lock Brake system ABS)
  • Автомат хуваарилагч бүхий тормосны систем (Electronic Brake-force Distribution EBD)
  • Аюулгүйн тормосны туслах систем (Brake assist BA)

2. Бат бөх байдал

Автомашины кузов нь өмнөх үеийн загвартай харьцуулахад 5% хөнгөн болсон боловч кузовын хатуулаг чанар нь 57%-аар сайжирсан. Мөн гаднаас ирэх доргилтыг шингээх тулгуур нэмэгдсэнээр АЮУЛГҮЙ БАЙДАЛ мөн адил сайжирсан.

3. Тав тух

TNGA платформийг нэвтрүүлснээр TOYOTA RAV4 автомашин нь яг л седан ангиллын буюу TOYOTA CAMRY автомашинтай ижил тав тух, дотоод орон зайг мэдрүүлж, илүү тогтвортой жолоодлогыг бий болгох бөгөөд жолоочийн үзэгдэх орчныг ч мөн нэмэгдүүлж чадсан. Ингэснээр уг автомашиныг жолоодох үеийн АЮУЛГҮЙ БАЙДАЛ мөн нэмэгдэж байгаа юм. Учир нь үзэгдэх орчин нь аюулгүй байдлын маш чухал үзүүлэлтийн нэг юм.

4. Илүү үр дүнтэй хүчирхэг хөдөлгүүр

Ижил багтаамжтай хөдөлгүүрүүдтэй харьцуулахад илүү хүчирхэг болсон төдийгүй уг хөдөлгүүрээс гарах мушгилтын хүчийг нэмэгдүүлж өгснөөр шатахуун зарцуулалтын үр дүнтэй байдал нэмэгдэж нь шатахуун зарцуулалтыг бууруулж чадсан байна.

Та өөрт хамгийн ойр Дилертэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Албан ёсны дилерүүд: 

Таван Богд ХХК
Харилцах утас: 7577-4444
Цахим хуудас: https://www.facebook.com/ToyotaTavanBogd/

Мөнххада ХХК
Харилцах утас: 7595-3333
Цахим хуудас: https://www.facebook.com/toyota.mongolia.munkhada/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж