Жүжигчин Ч.Ундрал “морьтой явна”

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Жүжигчин Ч.Ундрал “морьтой явна”

Жүжигчин Ч.Ундрал “морьтой явна”

Дуучин, жүжигчин, нэвтрүүлэгч гээд олон чиглэлээр ажиллаж, уран бүтээл хийж ирсэн Ч.Ундрал нэг хэсэгтээ дэлгэцийн урлагаас хөндийрсөн. Тэрбээр өөрийн “Choi Hainzan” кино продакшныг үүсгэн байгуулж, анхны “The Woman” дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд хүргээд буй.

Түүний анхны бүтээл олон улсаар аялан, одоогоор таван кино наадмаас шагнал хүртээд байна. Тодруулбал, өнгөрөгч долдугаар сард онлайнаар нээлтээ хийсэн даруйдаа БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан “CAFF-2020” кино фестивальд оролцож, анхны шагналаа хүртсэн. Үүний дараагаар Их Британи, Польш, Бангладеш улсад зохион байгуулсан олон улсын кино наадмаас шагнал хүртсэн юм. Хамгийн сүүлд “Улаанбаатар” олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер”-ийн шагналын эзнээр тодорсон билээ.

Тэрбээр өмнө нь “Хайр”, “Rainbow”, `Болзоо” гэх мэт дуу гаргаж, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Өрөмний өт”, “Тавилан” “Би чамд хайртай 2”, “Луйвар”, “Ээжээ надтай гэрлээч”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин” зэрэг тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглосон.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж