78 настай И Мён Бакийг 17 жил шоронд хорино

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

78 настай И Мён Бакийг 17 жил шоронд хорино

78 настай И Мён Бакийг 17 жил шоронд хорино

Өмнөд Солонгосын Дээд шүүх тус улсын 17 дахь Ерөнхийлөгч И Мён Бакт оноосон 17 жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэрийг өнөөдөр /2020.10.29/ гаргажээ. Түүнийг авлига авсан, бусдын хөрөнгийг завшсан хэмээн буруутгаж энэ оны хоёрдугаар сард 17 жил шоронд хорих ял, 13 тэрбум воны торгууль, мөн  5,7 тэрбум воны нөхөн төлбөрийг улсад төлөх шийтгэл оноосон байв. Өдгөө 78 настай тэрбээр 2008-2013 онд Өмнөд Солонгосыг удирдаж байсан  юм.

И Мён Бак нь Ерөнхийлөгч байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, авто машины сэлбэг хэрэгслийн DAS компанийн өмчийг завшсан,  “Samsung Electronics” компаниас хахууль авсан зэрэг 16 зүйл ангиар буруутгагдсан.

Тэрбээр анх 2018 оны гуравдугаар сарын 22-нд  авлига, хахуулийн  хэргээр шүүхэд дуудагдаж, 15 жил хорих ял авсан ч өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан байв. Ийнхүү тэрбээр Дээд шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэн шоронд ялаа эдлэх болж байна.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж