Сарьсан багваахай өвчлөхөөрөө сүргээс өөрийгөө тусгаарладаг

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

ТАНИН МЭДЭХҮЙ

Сарьсан багваахай өвчлөхөөрөө сүргээс өөрийгөө тусгаарладаг

Сарьсан багваахай өвчлөхөөрөө сүргээс өөрийгөө тусгаарладаг

Зай барих дүрэм, тусгаарлах, хөл хорио тогтоох зэрэг үйл явдлууд өдгөө хүн төрөлхтний нийгэмд хэдийн танил зүйл болжээ. Тэгвэл бусад амьтад өвчин тусахаараа яадгийг эрдэмтэд судалж, эдгээр нь зарим амьтдын хувьд байгалиас заяасан чадвар гэдгийг олж тогтоожээ.

Энэ долоо хоногт нийтлэгдсэн судалгааны үр дүнд  байгаль дээр цус сорогч сарьсан багваахайнууд өвчлөхөөрөө сүргээс өөрийгөө тусгаарладаг хэмээн дүгнэсэн байна. Өмнө нь сарьсан багваахай өвчин тусахаараа өөрийгөө тусгаарладаг гэдгийг судалгаагаар баталж байсан ч энэ удаа эрдэмтэд зэрлэг байгальд судалгаа хийн дээрх дүгнэлтийг дахин баталгаажуулахаар зорьсон аж.

“Сарьсан багваахайнууд зэрлэг байгальд ч гэсэн өвчин тусахаараа сайн дураараа өөрийгөө тусгаарлаж, эсвэл сүргээс явдаг аж. Ийнхүү өөрийгөө тусгаарласан сарьсан багваахай бусдаас үргэлж зай барин, тусдаа хооллож, тусдаа унтдаг” хэмээн судлаачид хэлжээ.

Туршилт хийхдээ эрдэмтдийн баг байгаль дээрээс нас бие гүйцсэн 31 эмэгчин сарьсан багваахай барьж, заримд нь биеийн эсэргүүцэл өдөөдөг тариа, заримд нь мансууруулах үйлчилгээтэй бодис тарьжээ. Түүнчлэн тэдгээрт байршил тогтоогч тогтоон хөдөлгөөнийг нь хянасан байна.

Үр дүнд нь өөрсдийгөө өвчтэй хэмээн мэдэрч буй дээрх 31 сарьсан багваахай дараагийн зургаан цагийн турш эрүүл сүргийнхнээсээ зай барьж, харилцахаас зайлсхийж байсан аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж