Х.Бат-Эрдэнийн соёолон түрүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Х.Бат-Эрдэнийн соёолон түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.28-нд нийтлэгдсэн

Х.Бат-Эрдэнийн соёолон түрүүллээ

Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болж буй “Дүнжингарав-2016” хаврын бүсийн морин уралдааны соёолон насанд 259 хурдан буян тоосоо өргөснөөс Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат,  Тод манлай Х.Бат-Эрдэнийн соёолон түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач С.Дамбажавын хээр үрээ, мөн зээр үрээ нь гуравт хурдаллаа.

Айргийн дөрөвт Хөвсгөлийн Цэцэрлэг сумын уяач Л.Мөнхбаатарын бор үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ш.Эрдэнэбилэгийн хонгор үрээ тус, тус хурдаллаа.


16.52

Их насанд зээрд морь түрүүллээ

Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд өнөөдөр болсон “Дүнжингарав-2016” морин уралдааны их насанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат н.Хишигбаатарын зээрд морь түрүүлж, аман хүзүүнд Дэлгэрбаярын хүрэн морь орлоо.

Түрүү магнай авсан зээрд морь өнгөрсөн жилийн Морин уяачдын холбооны 20 жилийн ойн уралдаанд зургаад хурдалж байсан аж. Завхан нутгаас гаралтай уг хурдан буянг Монгол Улсын тод манлай уяач Д.Хишгээ н.Хишигбаатарт бэлэглэж байсан юм байна.

Айргийн гуравт сумогийн их аварга М.Даваажаргалын хурдан зээрд, дөрөвт Орхон аймгийн уяач Эрдэнэбаярын хүлэг, тавд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач н.Нацагдоржийн ягаан халзан морь хурдаллаа. Ягаан халзан морь нь бүсийн наадамд хоёр ч удаа айрагдаж байжээ.

Их насны морьдын уралдаанд 300 гаруй ажнай тоосоо өргөлөө.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

m***** 2016-02-28 203.91.112.242

neree duuduulj busaddaa neeh bayan er hun bolj haragdah gesen teneg chamirhal heden bor huuhduudiig mini alj baina daa...tenegleliig ochij uzdeggui demjij ogshuulehgui bhiig uaant ard tumnesee husej baina urialaj baina!!!!!!!!!!!!!!!!

Зочин 2016-02-28 59.153.87.3

Соёолон гэдэг чинь зүс бил үү нас бил үү сэтгүүлчээ. ккк яана даа Г.Хорол минь хэддүгээр анги төгссөн юм бэ.

Зочин 2016-02-28 59.153.87.3

Соёолон гэдэг чинь зүс бил үү нас бил үү сэтгүүлчээ. ккк яана даа Г.Хорол минь хэддүгээр анги төгссөн юм бэ.

Амраа 2016-02-28 81.62.111.227

News ийн Тэмуулэн гээд мангар захирал энэ хэдэн малынхаа бичгийн чадварт арга хэмжээ аваач. Шуумжлээд тоож байгам алга Элбэгийн ав гэсэнийг авч болох ч ажлаа бод уншигчдаа хундэл. Мягмар гээд малын бичсэнийг хичнээн голцгоож байна

хэ хэ хэ 2016-02-28 24.130.115.88

Зар : хурдан морины уралдаанд бага насны хуухэд морь унаж гэмтэл бэртэл авах,амь насаа ч алдах явдал газар авж байгаа,энэ нь ард тумний дургуйцлийг хургэх хэмжээнд хурснийг манай компани соргогоор мэдэрч нухацтай ажилласны дунд бутээсэн бутээлээ МУХ,тод манлай уяачдад толилуулж байна.Энэ бол уяач хуухдийг орлох робот,жин 30 кг,суулийн уеийн технологийн GPS,уралдааны уеийн бух процессийг уяач еерийн гар утаснаас хянах ,команд егех бололцоогоор хангасан видео техееремжтэй,робот нь яг 6 настай хуухэдтэй усны дусал мэт адилханаар хийгдсэн,жолоо татах,жолоо тавих уйлдэл,гийнгоо,ташуур егех уйлдлуудийг уяачийн тушаалаар хийх программтай,хуйсийг захиалагчийн хусэлтээр хийнэ. "Соеолон хийморь " CO.LTD Утас : 9999 99999999999999999999.........

Зочин 2016-02-28 94.26.140.150

Gomdmoor medleggui setguulch bn shu

Зочин 2016-02-28 46.165.230.5

Yun marzan garchig ve Holimog nas gej yavaagui bizdee. Tarhinii turaal gazar avch medlegiin homsdol nuureljee, Galaarid gej maligar bor nuhur haa yavna aa

Зочин 2016-02-28 103.26.194.203

Сартай хээр морь түрүүлсэн биз дээ

he he 2016-02-28 27.123.214.118

ene garchigiig ni ee ha ha

Зочин 2016-02-28 59.153.114.48

Соёолон гэдэг чинь адууны нас шүү дээ. Зүс биш. Эн мэтийн энгийн юмыг хүүхдээс асуугаад мэдчих. Нэрэлхэх хэрэггүй.

Биби 2016-02-28 77.206.149.131

Их насанд Их хурлын гишүүн, Монгол улсын том махлаг уяач Багатархитын хамуутай бор даага түрүүллээ. Энэ даага нь сүүлийн хэдэн жил завсаргүй хурдалж байгаа билээ

зочин 2016-02-28 182.160.1.126

морь уяж байгаа хүмүүс өөрсдийнхөө хүүхдүүдийг унуулж байх хууль гаргах хэрэгтэй.хүний хүүхдээр мөнгө олоод.

ЯАХАВ 2016-02-28 59.153.113.13

МЭДЛЭГ МЭРГЭЖИЛ ДУЛЬХАН , МЭДЭЭ БИЧИГЧ Л БАЙНА . ЯАХАВ ЗАЙЛУУЛ

Zochin 2016-02-28 202.21.106.155

Ovol mori uralduulahiig horilgloloo geed baisan hudlaa l medeelel baisan baina

Зочин 2016-02-28 103.57.94.170

Соёологийн уралдаанд соёолон л түрүүлнэ биздээ. Морь мэддэггүй мал.

Зочин 2016-02-28 99.234.64.62

Өнгө мөнгөө зогсоо Үүнийг өвөл хорь !!!

Зочин 2016-02-28 103.57.94.170

Соёолон үрээ түрүүллээ гэнээ. Энэ мэдээ бичигч Соёолон гэдэг үгнийхээ учрыг мэддэггүй мал байна л даа.

Зочин 2016-02-28 99.234.64.62

Өнгө Мөнгөө зогсоо!!!!

Зочин 2016-02-28 99.234.64.62

Чөмөгнөөс хутгаа Мөнгөнөөс хүүхдээ!!!

Зочин 2016-02-28 99.234.64.62

Одоо болио наад хүүхдүүд золиосолдгоо ядаж өвөл боль л доо

ЖАМБАА 2016-02-28 202.21.106.170

ДАРМААБАЗАР ХАРЦАГА ЗАВХАНЫ БАЯНТЭСЭЭС АВЧИРСАН ЗЭЭРД МӨН ҮҮ?

Зочин 2016-02-28 43.242.243.56

Энэ гарчиг нэг л биш ээ. Соёолон үрээнүүд уралдахаар соёолон үрээ л түрүүлнэ биз дээ :D

Зочин 2016-02-28 182.160.2.140

Миегомбын хүү хүүхдийн зовлонд ханах болоогүй юу

Зочин 2016-02-28 103.26.194.203

Түрүү соёолон эрлийзүрээ байна даа, Дамбажавын хээр үрээ түрүүлэх байж ...

Зочин 2016-02-28 103.26.194.203

Түрүү соёолон ***** үрээ байна даа, Дамбажавын хээр үрээ түрүүлэх байж ...

Зочин 2016-02-28 43.242.243.134

Өвлийн морин уралдааныг цуцалвал огцруулна шүү гэж Ерөнхий сайд аа айлагчихсан байх л даа

Зочин 2016-02-28 103.26.194.203

Морь ч яахав уралдаж болох юм, өвөлд хүн хүртэл цана тэшүүрээр олимп хүртэл зохиож уралдаж л байна. Харин бага насны хүүхдээр өвлийн морь унуулахыг болиулж, ядаж 15-18 насныхнаар унуулдаг болговол зүгээр байх. Зун бол ойлгомжтой.

Зочин 2016-02-28 43.242.243.134

Хүн мал тамлаж таашаал авдаг УИХ-ын гишүүд , Сайд , Засаг ноёд оо одоо болоо юм биш үү ?

Зочин 2016-02-28 43.242.243.134

Хүн мал тамлаж таашаал авдаг УИХ-ын гишүүд , Сайд , Засаг ноёд оо одоо болоо юм биш үү ?

GHGHGHG 2016-02-28 202.179.10.150

Соёолон насанд соёолон үрээ түрүүлэж гэнэ,соёолон насанд хавчиг соёолон түрүүлвэл юу гэж бичих бол,бас ягаан халзан зүсний морь байдаг гэнээ,нэрэлхэлгүй хүнээс асууж бичиж байлдаа

Зочин 2016-02-28 150.129.141.58

Xyyxdyydiin ami nasaar naadagch xyrel chuluun zyrxtengyyd

Зочин 2016-02-28 49.0.161.105

хүйтэнд морь уралдуулахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй.

DGG 2016-02-28 103.57.95.120

Соёолон насанд соёолон үрээ түрүүлж гэнэ дэ

Зочин 2016-02-28 202.179.25.32

Хүний хүүхдийн ам насаар наадагсад.

Зочин 2016-02-28 202.21.106.124

яаахав дээ уралдаж уралдуулж л байг л дээ. эр, морь хоёрыг чинь зүлгэж л байж өнгө оруулна шдээ.

Монгол 2016-02-28 202.131.233.174

Өвөл морь уралдуулж байгаа дарга нарыг өөрсдийг нь задгай ачааны машин дээр суулгаад морио дагадаг болгомоор юм.Тэгвэл нэг ойлгох байх даа. Хүүхэд, морь тамлаад хаячих юм.Тамын аргандаа тэгээд дарга нар нь баясаад байх юм.Унаач хүүхдээ бол чи ямар гүйж уралдсан биш гэж загнадаг гэж байгаа.