Монголчууд Помпеог хүлээн авах дургүй байсан гэж мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Монголчууд Помпеог хүлээн авах дургүй байсан гэж мэдээлжээ

Монголчууд Помпеог хүлээн авах дургүй байсан гэж мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль улам ойртсоор буй энэ үед зөвхөн Дональд Трамп төдийгүй төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ч гэсэн тун завгүй ажиллаж байгаа аж. Тэрбээр энэ сарын 4-8-ны хооронд Азийн хэд хэдэн орнуудаар айлчилж, тулгамдсан чухал асуудлуудын талаар ярилцахаар төлөвлөж байсан. Гэвч Ерөнхийлөгч цар тахлын халдвар авсан гэх шалтгаанаар энэ сарын 6-нд яаралтай нутаг буцахаар болж, зарим айлчлалуудаа цуцалсан юм.

Түүний дотор Монгол Улсад хийх айлчлалыг энэ аравдугаар сарын 7-нд товлож, Хятад, Умард Солонгостой холбоотой асуудлуудыг ярилцана хэмээн төлөвлөж байсан билээ. Гэвч тэрбээр айлчлал болохоос нэг өдрийн өмнө буюу энэ аравдугаар сарын 6-нд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай утсаар ярьж, айлчлалаа хойшлуулахаар болсноо мэдэгдэн хүлцэл өчсөн юм.

Харин энэ үйл явдлын тухай Хятадын эх сурвалжууд өөрөөр бичжээ. Тухайлбал Хятадын тэргүүлэх мэдээллийн платформ Netease дээр “АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Япон улсад болон Монголд айлчлахаар төлөвлөж байсан юм. Гэвч түүний айлчлалыг монголчууд дуу нэгтэйгээр эсэргүүцсэн тул тэрбээр Японоосоо шууд нутаг буцахаар болсон байна. Үнэн хэрэгтээ түүний дотроо тээж яваа хорон муу санаа, жинхэнэ нүүр царай, Хятад орныг чадах бүх аргаараа эсэргүүцэх гэсэн бодлыг монголчууд сайн мэднэ. Монголчууд ийнхүү түүнийг нутагтаа ирэхийг эсэргүүцсэн нь Помпеод том сургамж болсон байх. Помпео  Монголд ирэхийг эртнээс хүсч байсан ч маш хурдан хөгжиж байгаагаас нь айсаар өдийг хүрчээ. Тэрбээр Монгол оронд айлчилж, бузарлахыг хүссэн боловч ойртож ч чадсангүй. Учир нь манай ард түмний нэгдмэл байдал түүнд хаалгаа нээж өгсөнгүй” хэмээн бичсэн байна.

Тэгвэл QQ.COM сайт дээр бичсэнээр бол Помпео айлчлалаа цуцлахын өмнө Японоос Монгол хүртэл Хятадын дээгүүр нисэх зөвшөөрөл хүссэн байна. Гэвч Бээжин Помпеогийн нисэх онгоцыг улсынхаа агаарын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан гэж мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж