Цасан болон шороон шуурга шуурна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цасан болон шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2016.02.28-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуурга шуурна

Хүйтний эрч бага зэрэг сулран хаврын урь орж байгаа ч цаг наашлах болоогүйг Ус цаг уур орчны хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээ сануулж байна.

Маргааш хүртэл зарим газар хүйтний эрч сулран өдөртөө +3 градус дулаан болох ч ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн цас орж шуурах нь. Тодруулбал, 1-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цас орно.  Энэ үед 1-нд салхи зарим газраар секундэд 12-14 метр, 2-нд Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд зүүн зүгийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед седундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах юм байна.  Хүйтний эрч суларч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан болно. Бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Харин гуравдугаар сарын 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтрэх төлөв гарчээ.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

АБТ боловсруулах гарын авлага ном 2016-02-28 150.129.140.192

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ашиглах боломжтой "Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй" гэсэн гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг гэнэ.