Б.Гомбо-Очир: Яагаад үгэнд орохгүй байсан бэ гэсэн | News.MN

Б.Гомбо-Очир: Яагаад үгэнд орохгүй байсан бэ гэсэн

Б.Гомбо-Очир: Яагаад үгэнд орохгүй байсан бэ гэсэн

Б.Гомбо-Очир: Яагаад үгэнд орохгүй байсан бэ гэсэн

Дуурь, бүжгийн эрдмийн театрын авьяаслаг залуу уран бүтээлч, тенор хоолойтой дуучин Б.Гомбо-Очирыг урлагийн хүрээнийхэн сайн мэднэ. Тэрбээр саяхан “Эхнэрийн заавраар” телевизийн шоу нэвтрүүлэгт ханьтайгаа оролцсон нь үзэгчдэд их хүрсэн. Шоуны оролцогчид цаг, минутаар хоорондоо уралдаж, эхнэр, нөхрүүд яарч, сандран, стресстэх тохиолдол ч гарна.

Энэ шоуны үеэр түүний гэргий багагүй бухимдаж, “Гомбо-Очир оо, Гомбо-Очир оо, Гомбо-Очир оо” хэмээн үзэгчдийг сандаргадаг. Ингээд дуучин Б.Гомбо-Очиртой Соёлын төв өргөөнд тоглолтын бэлтгэлийн үеэр уулзаж ярилцсанаа хүргэе.


-Тоглолтын бэлтгэл гээд зав муутай байна уу?

-Тийм ээ. Өнөөдөр нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн баярын тоглолттой. Энэ тоглолтод Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол болон найрал дуучид оролцохоор ирээд байна.

-“Эхнэрийн заавраар” хоолны шоу нэвтрүүлэгт оролцсон танай гэр бүл үзэгчдэд их хүрчээ. Хүмүүс олон нийтийн сүлжээгээр олон сэтгэгдэл бичсэн байна лээ?

-Тийм байна лээ. /инээв/ Тэр чинь бас эвгүй сандардаг булдруу /нэвтрүүлэг/ байна лээ. Гэрийнхээ гал тогоонд байсан бол аяга, таваг, хоолны амтлагчаа хаана байгааг мэднэ. Тэгсэн телевизийн нэвтрүүлэгт оролцож буй хүмүүсийг сандаргах гэж тэгдэг юм уу, хоолны амтлагчаа энд тэнд, амтлагчны нэрийг нь цааш харуулж тавьсан учраас олоход хэцүү байсан.  Би маш их сандарсан.

-Эхнэр нь шоу нэвтрүүлгийн дараа уучлалт гуйсан уу?

-Сүртэй зүйл болоогүй ээ. Шоуны найруулагч эхнэрүүдтэй чихэвчээр холбоо барьж, стрессийг нь хөдөлгөдөг юм билээ. Гэхдээ эхнэр маань “Чи яагаад хүний үгэнд орохгүй байгаа юм бэ. Би арай муухай орилчихсон уу. Одоо хоёулаа яана” гээд тухайн үедээ ярилцаад өнгөрсөн. Телевизийн шоу нэвтрүүлэг бидний амьдралд маш сайхан дурсамж болж үлдлээ. Бид анх удаа л хамтдаа телевизийн нэвтрүүлэгт орж үзсэн нь энэ.

-Зарим хүмүүс “Эхнэр нь уурлахаас өөр аргагүй байсан” гэлцэх юм?

-Хөгжилтэй шоу нэвтрүүлэг болж чадсан байх гэж бодсон. Хүмүүс янз бүрээр л ярьж байх шиг байна. Зарим нь эхнэрийг минь “Ямар муухай ааштай юм бэ, “Ямар даам юм бэ” гэсэн байсан. Тэр бол шоу шүү.

Хоёрдугаарт, урлагийн хүнийг дарж байх хань ижил байх хэрэгтэй юм шиг санагддаг. Эрэгтэй хүн гэхээр л эмэгтэй  хүнээс илүү хүчтэй, эрх мэдэлтэй байх ёсгүй. Тэр болгоныг эмэгтэй хүн л тэнцүүлэх нь зүйтэй болов уу.

-Ер нь гэртээ хоол хийдэг үү?

-Би гэртээ хоол хийх үе ховор. Уран бүтээлийн ажлаар гадуур, дотуур явж ихэвчлэн эхнэр маань л хоолоо хийдэг.

-Ханьтайгаа анх удаа телевизийн шоу нэвтрүүлэгт орсон гэлээ. Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Миний ханийг А.Хишигтогтох гэдэг. Бид нэг нутгийнх л даа. Ховд аймагт төрж өссөн. Бидний аав, ээжүүд хоорондоо багын найзууд байсан. Тэр сайхан холбоогоор анх танилцаж, ханьтайгаа учраад 14 жил болж байна. Хууль эрх зүйн мэргэжилтэй. Өмнө нь "ETV", "TV9" телевизэд хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан юм. Одоо хувийн бизнес хийж байгаа. Манайх хоёр охин, нэг хүүтэй.

-Дуучин болоход аавын нөлөө их байсан гэдэг. Гавьяат жүжигчин Д.Банди багшийн шавь нарын нэг байх аа?

-Тийм. Аав минь дуу хөгжмийн багш хүн. Уран бүтээлч, дуучин болох хүсэл тэмүүлэлд аав минь их нөлөөлсөн. Анх 2006 онд нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Нутгийн салхи” дууны тэмцээнд орж, тэргүүн байр эзэлж байсан. Тухайн үед тэмцээний шүүгчид надад “Д.Банди багшаас зөвлөгөө аваарай” гэж хэлсэн. Хөдөөнөөс ирсэн оюутан дуурийн урлагийн талаар юугаа ч мэдэхгүй Д.Банди багш дээр очиж байлаа.

Тэр мундаг хүнээс номын дуу сонсч, дуурийн дуулаач гэдэг хүн ямар байх талаас маш их зүйлийг сурсан. Багш дээрээ хоёр, гурван жил хичээллэж, Гавьяат жүжигчин О.Ичинхоролоо багш дээр их сургуулиа төгссөн дөө. Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Банди багш маань Монголдоо хамгийн их гол дүр бүтээсэн дуучин. Монголын театрын тайзнаа тавигдсан, одоо ч тоглосоор байгаа бү­тээлийн 90 хувьд нь дуулсан байдаг.

-Анх “Аида” дуурийн гол дүрд дуулж, Дуурь, бүжгийн эрдмийн театрт шууд гоцлол дуучнаар ажилд орсон гэл үү?

-Би чинь 2006 онд Соёл урлагийн их сургуульд элсэн орж, 2011 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Намайг их сургуулиа төгсдөг жил анх “Аида” дуурийг театрын тайзнаа тавих гэж байсан юм. Азаар надад тэр дуурийн гол дүрд дуулах маш том боломж олдож, -“Аида” дуурийн гол дүрээр дипломынхоо ажлыг хамгаалж, театрт шууд гоцлол дуучнаар ажилд орсон. Тэр бол миний амьдралын бас нэгэн дурсамжтай цаг мөч.

-Уран бүтээлээс гадна шагайн харваагаар хичээллэдэг гэж сонссон?

-Тэрийг бас хаанаас олоод сонсчихов. Би чинь дөнгөж шагай харваагаар хичээллэж байгаа. Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дээр үеэсээ мундаг шагай харваачидтай байсан. Тэр уламжлалыг залуу уран бүтээлчид үргэлжүүлэхийг зорьдог. Зав зай хомс ч хааяа театртаа бэлтгэл хийдэг. Ганц цаг шагай харваад суучихвал бодол төвлөрч, сайхан болчихдог юм.

-Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглолтын 58 дахь улирлын нээлтээ хийсэн. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Театр маань намар цагийн нээлтийн тоглолтоо хийсэн. Зарим нэг шалтгаанаас болж жүжгүүд маань түр хугацаагаар хойшлогдоод байна. Учир нь Н.Туулайхүү маэстро маань эмчилгээ хийлгэж байгаа. Миний хувьд 2020 он гартал гол дүрд тоглохгүй. Ирэх оны гуравдугаар сараас нэлээд завгүй болж, сард хоёр ч удаа дуурийн гол дүрд тоглох юм билээ.

-Бие даасан сонгодог урлагийн тоглолт хийх үү?

-Бие даасан тоглолт хийхээр бодож байна. Магадгүй “Өвөрмөц-2” тоглолтоо хийхийг үгүйсгэхгүй. Анхны “Өвөрмөц” сонгодог тоглолтоо 2016 онд хийж байсан.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
93
ЗөвЗөв
19
ХөөрхөнХөөрхөн
14
ГайхмаарГайхмаар
11
ХахаХаха
11
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эбо 2020-10-29 202.9.47.17

Хишигээ маань олон ааш зангүй тийм л хүндээ. Бид ч оюутан байхад сайхан нөхөрлөдөг байж.

Avatar

Цогт Нарангэрэл 2020-10-29 202.55.188.33

Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье Дуурийн шилдэг теонаруудын нэг гэр бүлд нь аз жаргал хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсье Тоглолтыг нь тэсэн ядан хүлээнэ 16онд гайхамшигтай сайхан тоглолт болсон шүү Браво Браво Браво

Avatar

Goy ger bul 2020-10-29 66.181.186.108

Ugaasaa nudend dulaahan unench shudraga tsaraitai hun bnlee ehner . Taalagdsoon goy ger bul

Avatar

Зочин 2020-10-29 66.181.178.104

Аймшигийн

Avatar

Гомбо-Очироо 2020-10-29 64.119.16.57

Ер нь бол эхнэр нь хэн ч танихгүй ГОМБО-ОЧИРЫГ ОЛНЫ танил болголоо одоо өөрөө цааш нь нэр алдраа дуурсага хахаха

Avatar

Zochin 2020-10-29 64.119.18.243

Tv uraldaand oroltsoj bsan daa anh haraad puuh Itali e****z yum bolov uu yamar goyo hooloitoi yum geed daraa ni egch ni msg eer demjij blaa odoo ch demjdeg goyo hooloitoi yag Italien duuchid shig sanagddag uuriiguu hairlaj yavaarai Urlag heregtei olon turuhgui hun shuu

Avatar

Зочин 2020-10-29 202.126.90.51

bi ch aashtai gehdee nadad aimaar sanagdsan shuu

Avatar

Shuuh 2020-10-29 202.126.90.8

Ehneriinhee amnaas aash gedeg ugiig awch hay.zaluu hun baij yag solongos hogshin shig buhimdaj bn lee.neg esondoo solongosiin dood zindaaniihan aash gej orildog.aash shiibaal num gombochiroo gej bn lee shuu tanai ajjima.

Avatar

아줌마 2020-10-29 59.153.85.107

Ёох элэг хөшлөө

Avatar

даш 2020-10-29 66.181.161.37

Үхээч Үхээчацаа

Avatar

Зочин 2020-10-29 202.126.90.84

Энэ яаг Гомбо очирын ууртай ажима Хишигтогтох нь бн тээ

Avatar

Kkk 2020-10-29 64.119.19.169

Balai s** bna kee tanai avgai. Gombo-ochiroooooo

Avatar

Зочин 2020-10-29 139.5.217.91

Нэвтрүүлэгт ороогүй бол ярилцлага авахгүй л бсан байх ярилцлагт эхнэрээ муулалтай нь биш магтаж л таараа ш дээ дуучины хувь сайхан хоолойтой ирээдүйтэй залуу эхнэр ямархуу ааштайгаа харуулсан шүү баруун аймгийн хүүхнүүд ааш муутай гэдэг үнэн л юм бна

Avatar

Бас нэг баруун аймгийн ааштай хүүхэн байна оо 2020-10-29 81.251.92.95

Манай баруун аймаг чинь хад чулуу ихтэй, их бүдэрч унадаг. Байнга бүдэрч унана, бүдэрч унах болгондоо уурлана, тэгээд ааштай болчихдог байх.

Avatar

Зочин 2020-10-29 202.126.90.84

Хаха, үнэн бхаа

Avatar

zochin 2020-10-29 220.143.74.51

estoi hamgiin huurhun shildeg hariult bailaa.

Avatar

DARANGUILAL ZACAGLALTAI BAIGAA YED - OOPIIGOO XAMGAALJ BAIX. DARUI. 2020-10-29 130.253.28.0

TURXUD XYYXDIIN XULGAI BAIGAA TUL – GARNAASAA SALGAXGYI BAIX.
GERIIXNIIG NI BAILTSUUL.

Avatar

Иргэн 2020-10-29 59.153.113.122

Мундаг дуучин, хань чинь чиний нэрийг олон түмэнд улам сайн мэдүүллээ.Мундаг сайн ПИАР /PR хийсэн. Ерөнхйлөгч ч анхааралдаа авсан байх.

Хоёуланд нь Амжилт.

Avatar

Зочин 2020-10-29 66.181.185.77

хаана ч нуруу алдахгүй сайн залуу ухаантай

Avatar

Зочин 2020-10-29 64.119.20.18

Тэнэг тэнэг юм бичиж хүний амьдралд яс хаяхаа болиоч.Хоёулаа хөөрхөн л байсан шүү дээ.Амьдралд нь аз жаргал ,эрүүл энхийг хүсье.

Avatar

Зочин 2020-10-29 202.21.107.84

Тайван байснаар сайхан дуулна шүү. Их тэвчээртэй сайн залуу. Сайхан дуулдаг. Эхнэр яахав ёстой өөрийнхөөрөө савчиж байсан ч ханийнхаа төлөө амьдарч байгаа нь л сайн шүү. Сайн эхнэр л эр нөхрөө тогоо шанагатай зууралдуулзахгүй амжилт гаргахад нь тусална шүү.

Avatar

Зочин 2020-10-29 66.181.180.97

ehneriin chin tenegiig chi meddeg bsan bol odoo mongol meddeg bolson chinii ner chin hurtel SOLIGDSON shuu dee

Avatar

Зочин 2020-10-29 64.119.22.253

мэдрэл муутай хүүхэн бн лээ

Avatar

zochin 2020-10-29 203.91.115.46

medrel muutai ch gh shig olon niitiin suljeend hel amaa bodno uu

Avatar

Зочин 2020-10-29 192.82.73.107

Энэ гэр бүл аз жаргалтай өнө удаан сайн сайхан амьдрах болтугай. ЭЗЭН Бурхан та бүгдийг ерөөн сахих болтугай.

Avatar

Зочин 2020-10-29 202.179.27.14

Бурхан энэ хүүг дуулахад л зориулж илгээснийг нь маш сайн ойлгодог сайхан ханьтай юм байна. Сайхан гэр бүлд аз жаргал хүсье.

Avatar

Зочин 2020-10-29 192.82.76.63

би бол шууд салах байсан хаха мунюаг залуу байна

Avatar

гайхмаао 2020-10-29 66.181.178.253

арай чдээ

Avatar

аа 2020-10-29 66.181.178.138

гое л байсан, ийм л байж шоу нэвтрүүлэг болно ш дээ. хамгийн саак оролцогч хос байлаа.

Avatar

Hero 2020-10-29 103.57.93.129

Zov er xun exner jaaxan xurdan uurtai xurdan uur ni garna xashir ix taivan yag saixan taarsan xos bn lee.az jargal xusie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж