Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон төрийн өмчит компанид ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг компаниараа төлүүлсэн дуулиан гарсан. Түүнээс гадна төлбөрөө улсын төсвийн мөнгөөр төлүүлсэн Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ нарт тооцохоор болжээ.
Тодруулбал, Г.Ёндон сайд хүүхдүүдийнхээ төлбөрийг өөрөө төлөхөөр болсон байна. Ерөнхий сайд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд үүрэг өгч, Г.Ёндон сайдын сургалтын төлбөрийг буцааж төлүүлэх үүрэг өгчээ. Харин Иогийн мөнгөө төлүүлсэн Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр Иогийн төлбөр болох 30 орчим сая төгрөгийг төрөөр төлүүлсэн юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ