Хувийн шумбагч онгоц Тритон

Хуучирсан мэдээ: 2016.02.28-нд нийтлэгдсэн

Хувийн шумбагч онгоц Тритон

Өөрийн гэсэн шумбагч онгоцтой болж, түүгээрээ далай тэнгисийн ёроолоор хүссэнээрээ аялахыг хүсдэг үү. Тэгвэл Тритон нэртэй жижиг оврын шумбагч онгоцыг хувийн хэрэглээнд зориулан бүтээжээ.

Уг шумбагч нь далайн гүн рүү 2 км хүртэл шумбах хүчин чадалтай ба 10 цаг ажиллах, 12 цагийн хүчилтөрөгчийн хангамжтай. Нэмэлтээр 96 цагийн хүчилтөрөгчийн нөөц танктай аж.

Мөн далайн гүнийг харанхуйд эргэн тойрноо гэрэлтүүлэх гэрлүүдтэй.

Уг шумбагч онгоцыг өөрийн болгоход танд 5,5 сая ам.доллар хэрэгтэй.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж