ЭХ-ний 30 хувийг нүүрсээр хангадаг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ЭХ-ний 30 хувийг нүүрсээр хангадаг

Хуучирсан мэдээ: 2016.02.28-нд нийтлэгдсэн

ЭХ-ний 30 хувийг нүүрсээр хангадаг

Нүүрс нь хүн төрөлхтний эрт дээр үеэс хэрэглэж ирсэн түлш,  эдүгээ ч эрчим хүчний гол эх үүсвэр болсоор байна. Монголын нүүдэлчдийн амьдрал байгалиас хараат байсан хэдий ч тухайн цаг үедээ ашигт малтмалаа их, бага хэмжээгээр илрүүлэн ашиглахыг оролдож байв. Манай улсад 700-аад жилийн тэртээ төмрийн хүдрийг хайлуулахад нүүрсийг хэрэглэж ирсэн археологийн баримт бий. Түүнчлэн 1275 онд Монгол нутагт ирж суурьшсан Марко Пологийн тэмдэглэлд "Монгол, Юань улсын бүх мужид бараан чулуу элбэг бөгөөд мод мэт шатдаг тэр чулууг уулнаас малтаж гаргана. Түүний гал модноос их илчтэй, цог нь шөнөжин унтрахгүй өглөө хүргэнэ. Тэр чулуу хямд төсөр тул түүнийг түлж мод хэмнэдэг" тухай өгүүлсэн байдаг. Мөн Халх журам-д 1722 онд нэмсэн нэгэн зүйлд "сангийн чулуу нүүрс, шохой хулгай хийвэл гурван есөд авсугай" гэжээ. Энэ бүгдээс үзвэл монголчууд XII зууны үеэс нүүрсийг хэрэглэдэг тохиолдол байсан гэж үзэж болох юм.

  • Өнөө цагт дэлхийн эрчим хүчний үндсэн хэрэгцээний 30 хувийг нүүрс хангаж байна. Энэ нь 1970 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

  • Нүүрс нь дэлхийн цахилгаан үйлдвэрлэлийн 41 хувь, ган үйлдвэрлэлийн 70 хувьд ашиглагддаг.

  • Дэлхийн нөөцийн институтийн мэдээгээр 2012 онд дэлхий дахинд 1200 нүүрс шатаах үйлдвэр шинээр баригдсаны олонх нь Хятад, Пакистанд байжээ.

  • Япон нь байгалийн нөөц гэх зүйлгүй орон бөгөөд өнгөрсөн долоон жилийн хугацаанд олон улсын нүүрсний төсөлд 19.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

  • Германы “KfW” банк өнгөрсөн найман жилийн хугацаанд Грек, Энэтхэг, Серб, Өмнөд Африк, Австралийн нүүрсний төслүүдэд 3.7 тэрбум ам.долларыг зээлүүлжээ.

  • Нүүрсний импортоор Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Тайвань тэргүүлдэг бол экспортоор Индонези, Австрали, ОХУ, АНУ, Колумб улсууд тэргүүлдэг байна.

  • Хятад нь өнгөрсөн онд 2000 гаруй жижиг нүүрсний уурхайг хаасан байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт болон Бээжингийн агаарын бохирдолтоос үүдэн нүүрснээс татгалзах бодлого баримталж буйтай холбоотой.

  • Африкийн хөрсөн дор 35 тэрбум тонн нүүрсний нөөц хадгалагдаж буй боловч 60 хувь буюу 600 сая хүн гэрэл цахилгаангүй амьдарч байна

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: OIL PRICE.COM

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Beijing nuursnees tatgalzahnee 2016-02-28 122.201.24.177

Beijingiin utaa ugaar herees hetreed bohir nuurs shataahaas tatgalzah boljee. Utaanbaatariinhan Beijingees iluu ugaartsaar baih uu? 1-iig bodoh tsag boljee.

ураа 2016-02-28 202.179.26.64

нүүрс их хэрэгтэй, яваандаа архи гаргаж авна гэсэн

шонх 2016-02-28 112.72.12.24

ТҮҮХИЙ нүүрс гаргахыг болиуляаа?БАЯЖУУЛСАН нүүрсийг төмөр замаар ХЯТАД СОЛОНГОС ЯПОНД авдаг зардагтаинь хамтран төрийн оролцоогүи шийдэх ёстои юмаа? ХЭРҮҮЛ компаниудын хооронд болох ёстои? ТӨР оролцвол УЛС төр -н барьцаанд орно шоо???