ЗХУ-ыг Гитлерийн Германтай харьцуулахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

ЗХУ-ыг Гитлерийн Германтай харьцуулахыг хориглоно

ЗХУ-ыг Гитлерийн Германтай харьцуулахыг хориглоно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ЗХУ болон нацист Германы үйл хэргүүдийг хооронд нь харьцуулах явдлыг хориглох нь зүйтэй гэдэг санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүний энэ шийдвэрт хэвлэгдээд удаагүй байгаа түүхийн ном нөлөөлсөн гэнэ.

Санаачилгыг энэ долоо хоногт парламентийн гишүүн, соёлын хорооны дарга, эрх баригч намын гишүүн Елена Ямполская Ерөнхийлөгчид дэвшүүлжээ. Тэрбээр сүүлийн үед ОХУ-д хэвлэгдсэн гадаад зохиолчийн хоёр ч түүхийн ном хоёр улсын үйл хэргийг харьцуулж, түүхийг гуйвуулсан, нэг нь ялангуяа “ЗХУ үнэн хэрэгтээ нацистуудаас ч долоон дор байсан” хэмээн бичсэнийг онцолжээ.

Тэрбээр “Бид өөрсдөө эх орондоо ийм худал хуурмаг, баталгаа нотолгоогүй ном орчуулаад, хэвлээд байж байгаа нь эмгэнэл. Тэр хоёр номны нэг нь 45 мянга, нөгөө нь 80 мянган хувь борлогдсон. Уншиж байгаа хүмүүс нь ихэвчлэн залуу үе байгаа нь харамсалтай” хэмээн тайлбарлажээ.

Түүнийхээр бол энэ мэт ёс суртахуунгүй зүйлийг хуулиар хориглох хэрэгтэй гэнэ. Мөн тус санаачилгыг Путин дэмжиж байгаагаа илэрхийлээд, бусад улсуудад ч гэсэн Армяны геноцидыг  үгүйсгэх нь гэмт хэрэгт тооцогддог гэх мэтээр ижил хуулиуд бий хэмээн мэдэгджээ.

Тэрбээр “Би тантай санал нэг байна. Мэдээж иймэрхүү ёс суртахуунгүй зүйлийг хуулиар хориглох хэрэгтэй. Гэхдээ бас болгоомжтой байгаарай. Бурхан өөрөө бидэнд үнэнийг үргэлж сахин хамгаалж байхыг захисан юм. Бид түүхийн энэ эрэлхэг хуудсыг өөрчлөхийг хэнд ч зөвшөөрөх ёсгүй. Түүхийг мушгин гуйвуулах, ах дүүсийн эвлэлдэн нэгдэж, итгэл, сэтгэлээрээ тулалдаж явсныг мартуулах гэсэн бүх оролдлогыг таслан зогсоох болно” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж